Ж.Лхагва, Д.Сэржмядаг нар Ази тивийн дэд аваргууд боллоо

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Ж.Лхагва, Д.Сэржмядаг нар Ази тивийн дэд аваргууд боллоо

Ж.Лхагва, Д.Сэржмядаг нар Ази тивийн дэд аваргууд боллоо

Азийн шатрын холбооноос 2020 оны долдугаар сарын 14-21-ний өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж буй Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээний 65-аас дээш насны эрэгтэй ангилалд Монгол Улсын зургаан удаагийн аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва хоёрдугаар байрт, эмэгтэй ангилалд ахмадын багийн хошой дэлхийн аварга, спортын мастер Д.Сэржмядаг хоёрдугаар байрт тус тус шалгарч Олон улсын шатрын өдрөөр ахмадын Ази тивийн дэд аваргууд болжээ.

Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва өнгөрөгч долдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Ахмадын Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны ангилалд нэг ч хожигдолгүй түрүүлж аваргалсан билээ.

Тэмцээний финалын шатанд Ази тивийн долоон бүс тус бүрээс эхний гурван байрт шалгарч финалын шатны тэмцээнд оролцох эрхээ авсан бүсийн аваргууд болох 19 ахмад шатарчин өрсөлдсөн бөгөөд тэмцээний туршид Казахстан улсын тамирчин Примбетов Мараттай хамт тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж байсан дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва сүүлийн өрөгт хожигдол хүлээж 0.5 онооны зөрүүтэй хоёдугаар байр эзэлсэн бол спортын мастер Д.Сэржмядаг тэмцээний хоёрдугаар хагаст дан тэмцээнийг тэргүүлэгчидтэй таарч тоглон сүүлийн хоёр өрөгт Казахстан улсын хүчтэй тамирчид болох олон улсын мастер Нукин Тулегэн, тус тэмцээний аварга Примбетов Марат нартай таарч тоглон хоёр дараалан тэнцсэн үзүүлэлтээр мөн эмэгтэй ангилалд хоёрдугаар байрт эрэмбэлэгдлээ.

Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.
http://chess-results.com/tnr530808.aspx…

ЭХ СУРВАЛЖ: Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж