Усан оргилуур маскгүй хүмүүсийн цугладаг газар болжээ | News.MN

Усан оргилуур маскгүй хүмүүсийн цугладаг газар болжээ

Усан оргилуур маскгүй хүмүүсийн цугладаг газар болжээ

Усан оргилуур маскгүй хүмүүсийн цугладаг газар болжээ.https://news.mn/r/2328837/

Posted by News.mn on Tuesday, July 21, 2020

Монгол Улс нь Covid-19-ийн халдварыг дотооддоо алдаагүй цөөн орны нэг. Эрүүл мэндийн салбарынхны хичээл зүтгэлээр гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 287 тохиолдлын 213-ыг нь эмчилсэн. Гэвч эмчлэгдсэн хүмүүсийн 23-аас нь дахин Covid-19 илрээд байна. Энэ нь халдвар дотооддоо тархах эрсдэл маш өндөр байгааг илтгэнэ. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэлийн байнга хэлдэгчлэн халдвар дотоодод тархах нь цаг хугацааны асуудал. Тиймээс иргэд өөрийгөө, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд тогтмол маск зүүж, гараа ариутган, хүн хоорондын зай баримтлахыг онцгойлон сануулдаг. Гэвч иргэд сонор сэрэмжээ алдаж, амны хаалт зүүлгүй явдаг болжээ.

Сүхбаатарын талбайн урд байрлах “Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур дээр өчигдөр /2020.7.21/ 19.30 цагт очиход тэнд цугласан хүмүүс дунд амны хаалт зүүсэн хүн нэг ч байсангүй. Хүүхэд, залуусгүй нэгнийгээ усаар булж жинхэнэ утгаараа бужигналдацгаах аж.

ДҮҮРГҮҮДЭД УСАН ОРГИЛУУР БАЙСАН БОЛ НЭГ ДОР ОЛОН ХҮН ЦУГЛАХГҮЙ

Нийслэлийн  хэмжээнд 130 гаруй усан оргилуур байдаг гэх тоон мэдээлэл байдаг ч тэднээс 10 хүрэхгүй нь л ажилладаг. Бүгд биш юм гэхэд ихэнх усан оргилуур ажилладаг байсан бол нэг дор ийм олон хүн цуглахгүй гэдгийг цугласан иргэд хэлж байлаа.

Иргэн Г.Эрдэнэтуул:

Хэрэв усан оргилуур олон байсан бол хүнгүй байх үед нь оччихоод буцна. Дүүрэг бүрт усан оргилуур байсан бол нэг дор ийм олон хүн цуглахгүй байсан. Орой болохоор хүүхдүүд усан оргилуур оръё гэж шалгаадаг болсон. Нэгэнт холоос зориод ирсэн болохоор хүүхдээ энд тоглуулахаас өөр арга алга. Халуунд бага зэрэг сэрүүцээд, энд байх уг нь их сайхан юм. Гадаа маш халуун байгаа болохоор масктай явахад хүндрэлтэй байна. Маск зүүсэн хүн энд бараг алга.

ХАЛУУЦААД, СЭРҮҮЦЭХЭЭР МАСК ЗҮҮДЭГГҮЙ

Иргэн Н.Нандинцэцэг:

Хоёр хүүхэд маань энэ усан оргилуур дээр очъё гэж шалгаагаад байхаар нь ирсэн юм. Миний хувьд анх удаа энэ оргилуурыг харж байна. Сонирхолтой, гоё санагдлаа. Энд хүмүүс маскгүй байгаа шалтгаан нь халууцаад, бага ч гэсэн сэрүүцэхийн тулд тэр юм болов уу.

МОТОРЫН ЧАДАЛ ХҮРЭХГҮЙГЭЭС УСАН ОРГИЛУУР 45 МИНУТ АЖИЛЛАЖ, АМАРЧ БАЙГАА

3.2 тэрбум төгрөгөөр баригдсан усан оргилуур цаасан дээр төсөл байх цагаасаа л шүүмжлэл дагуулсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байгаа үед ийм их мөнгийг гуравхан сар ажиллах усан оргилуурт зарцуулах шаардлагагүй хэмээн иргэд эсэргүүцэж байв.

Дараа нь усан оргилуурын газар доорх байгууламжийг алдаатай хийснээс хотын төв хэсэг үерт автсан гэх асуудал ч яригдсан. Тухайлбал, Сүхбаатарын талбай дээр ажилладаг зурагчин залуугийн хэлснээр усан оргилуур моторын хүч нь дийлэхгүй байгаагаас 45 минут ажиллаад, 45 минут амарч байгаа аж. Гэхдээ усан оргилуур ашиглалтад орсноор Covid-19-ийн балгаар зогсолтод ороод байсан зурагчдын орлого сэргэсэн гэнэ. Тэрбээр “Усан оргилуур өглөө 10.00 цагаас эхлээд 45 минут ажиллаад, 45 минут амарч байгаа. Тасралтгүй ажиллахаар мотор нь дийлэхгүй байгаа гэж сонссон. Covid-19-ийн халдвараас хойш нам зогсоод байсан орлого усан оргилуур  ашиглалтад орсноос хойш бага зэрэг сэргэж байна. Өдөрт дунджаар 10-15 кадр зураг дарж байна” гэлээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал дотоодод халдварлах эрсдэл өндөр байгаа энэ эгзэгтэй үед халууцсан ч маск зүүж, гараа тогтмол ариутгаж, олон хүнтэй газраар явалгүй өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас хамгаалахад анхаарахгүй бол эрсдэл ойрхон байна шүү.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Shai demii mungunii garz 2020-07-22 192.82.71.222

Zunii 3 sar l ajillah yumand 3.2 terbum zarj l baidag, yag unendee bol 1/10-g ni l zartsuulsan baina

Avatar

Зочин 2020-07-22 202.131.225.197

bi usan orgiluuriig ochij uzeegui l bna. gehdee zurgaas uzehed ontsgui l haragdaj bna.

Avatar

Зочин 2020-07-22 202.9.46.182

Усан оргилуур чинь гадны орнуудад тодорхой минутанд амарч бгаад л ажилдаг шүү дээ яагаад аиарч болхгүй гэж.

Avatar

зочин 2020-07-22 66.181.161.84

Хажуугаар нь өнгөрхөд том бор жорлон л харагдаад байдаг шд … Жорлонгоо арай цаахан нь хийж болоогүй л юм байх да

Avatar

Зочин 2020-07-22 66.181.161.35

Чамлалтай л юм байна лээ. Зуны 3 хан сард ядаж өдөртөө бүтэн ажиллаж чадахгүй ийм юм хийх ч гэж …

Avatar

Зочин 2020-07-22 66.181.186.218

Энэ хүмүүсийн нэг талаар зөв ч юм шиг нөгөө сүржигнээд байсан хүмүүс сонгуулиар гишүүн болсондоо баярлаад юун маск зай барь тас мартсан бас наадам байна манайхан барьцана дээдсүүд ямар байгааг харна тэд тоохгүй байвал доошоо бас тоохгүй болно

Avatar

Л.Л 2020-07-22 66.181.166.134

Сая наадмаар Багануурын наадамд очиж үзэхэд масктай хүн тун цөөн. Би масктай яваад байсан нь бараг ганцаараа Ковид тусчихсан юм шиг эвгүй санагдсан шүү…Манайх дээрээ л нэг их ярьж сүржигнээд байхаас бус доороо бол байдал эсргээр байна. Хянаж буй хүмүүс алга…Хяналтын систем алга, үйлчлэхгүй байна…

Avatar

Зочин 2020-07-22 59.153.115.106

orkuudiin tsuglardag gazar boljee

Avatar

Зочин 2020-07-22 202.179.27.150

za hutsaa l*****a

Avatar

Зочин 2020-07-22 202.179.26.168

Угаасаа О.Р.Куудад зориулсан хөдөөний албан тушаалтны бүтээл.Улаанбаатар аймаг гээд нэрлэчих ээ

Avatar

Цагаанхүү 2020-07-22 43.242.243.52

Буруу шүү. Дэлхий даяар шинэ корона вирусын халдвар маш хурдацтай тархаж байгаа энэ үед хүмүүс ухамсартай байх хэрэгтэй. МАСКАА ЗҮҮ!!!!

Avatar

Зочин 2020-07-22 43.242.243.218

Усан оргилуур бол МАН Хүрэлсүхийн үнэн нүүр царай

Avatar

? 2020-07-22 66.181.180.108

Хэдэн тэрбум ын ажил авч хийчихээд ганц хүчтэй мотор тавьж чаддаггүй ээ

Avatar

Зочин 2020-07-22 103.212.116.215

nuguu muuhai khavtan jorlon shig

Avatar

Зочин 2020-07-22 202.21.108.245

Ер нь иймэрхүү олон нийтийн хүн цугладаг газруудад жоохон хүүхдүүд л эрх чөлөөгөө эдэлж, дэггүйтэж, орилж чарладаг болохоос том болчихсон юмнууд орилж хашгирдаг, п.. гэдэг хараалыг хаа хамаагүй урсгаад байх нь ямар ч зохимжгүй хэрэг шүү. Соёлтой бай, хүүхэд залуусаа!

Avatar

Зочин 2020-07-22 192.82.78.23

3 тэрбумаар иймхэн юм хийхгүй ээ. 30 давхар барилга босгох мөнгө

Avatar

зочин 2020-07-22 192.82.75.76

 үнэндээ бол өвчний үүрийг 3 тэрбум төгрөгөөр барьжээ.

Avatar

Иргэн 2020-07-22 202.131.240.218

Дүүрэг бүрт усан оргилуур гэж балайрах ер хэрэггүй. Мөнгө л идэх санаархал. Усан оргилуураа тасралтгүй ажиллуулсаар нэг мөр эвдэж авах нь л дэ. Гадаадын том хотуудынх байнга ажилладаггүй, тодорхой цагт ажиллаж усны урсгал бас гэрлийн гайхалтай хослол харуулсан шоу үзүүлж байдаг шүү дээ.

Avatar

Иршэг 2020-07-22 122.201.22.229

Ямар юмны маск вэ Одоо МАН сонгуульдаа ялсан .Хоригоо цуцлаад хэвийн эмьдрэлд нь хүмүүсийг оруулаач .Эсвэл бас мөнгө идэж суугаад баймаэр байна уу Мангаруудаа

Avatar

Зочин 2020-07-22 150.129.142.26

ээ, лалрын орк оо, энэ өвчин ямар аюултай өвчин болохыг мэдэж бну? чам шиг хоосон толгойтой оркоос болж улс орон сүйрнэ шүү!!!

Avatar

Зочин 2020-07-22 202.179.26.71

нийгэмшээгүй мал минь хотоос зайл

Avatar

Зочин 2020-07-22 202.179.26.71

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага маск зүүх нь аюулаас хамгаална гэж анхааруулж байхад муухай оркууд маск зүүхгүй гэж нийгэмд гай тарих нь!!!!

Avatar

Зочин 2020-07-22 172.58.142.156

3 terbumiin horongo oruulalt 3 sar ch bolohgui nuu dee. Daraa jiliin zun bol ene origluur n ajillahgui iym bna. 4 jiliin daraa dahiad usan origluur barina geed zogsoj bhiin bna daa.

Avatar

zochin 2020-07-22 66.181.186.85

DANDAA YUM UZEEGUY KHUDUUNII ORKUUD BAYNA , TER TOM DANKHAYSAN ERCHUUDIIGEE

Avatar

Зочин 2020-07-22 59.153.113.105

С.Амарсайхан сонгуулийн зардлаа босгосон . Хөрөнгөнөөсөө идэж чадахгүй үнэдээ таарсан юм хийх хэрэгтэй ард түмний мөнгөөр…

Avatar

Зочин 2020-07-22 64.119.18.85

dembee egdeg hurandaa nadiig zodood abto solonoons 20 land garagad alga bolson 101 gedge land shuu ahaa bid uhlee shuu. huranda alahnee abrarai.,

Avatar

zochin denvert usaa 2020-07-22 64.119.18.85

amarmoron hurandaa odoo dund gobi tsagdaagin zahiral minii duuu emch mes zasalch ganbaatar zodoy alsan shuu humuuse bi ene hurandaa aluulahiinn bol shuhed ingeed heleerei. bas arslan bayarhuu geed hurandaa suhgerel gedeg emch zaluug alsiin bid uhbel ene 2 hurandaa bidniig alsaaan bolnoo. hamgaalalt husjina ard tumeneese. tsadahaa medehgui bolson huramch hurandaa tsagdaa nar shdee.

Avatar

Зочин 2020-07-22 176.63.23.193

За яахав дээ жаргалтай сайхан л харагдаж байна хэдэн Монголчууд минь. Дотроо халдваргүй ч болж л байна. Гэхдээ одоо арга барилаа өөрчлөхгүй бол эдийн үасаг нурлаа

Avatar

Хотын уугуул иргэн 2020-07-22 192.82.70.27

Хот эзэнгүй болоод удаж байгаа шүү дээ. Онцгой байдлын тухай хууль гарсан гэсэн, гэвч тэр хууль нь бас л гуйль болж байх шиг. "Монголын хууль 3 хоног" гэдэг нь үнэн бололтой. Хоёрдугаарт, "Хонхтой цэцэрлэг" бишэ.."Төв цэцэрлэг" гэсэн албан ёсны нэртэй шүү дээ.

Avatar

Зочин 2020-07-22 59.153.85.93

маск зүүхгүй бол америк болж мэднэ шүү?нөгөө хатуу хяналт шалгалт нь хаачив.монголын хууль 3 хоног гэдэг шиг л байх юм.Харваас юм үзээгүй хөдөөний тэнэгүүд байна.

Avatar

Зочин 2020-07-22 202.131.225.197

bitgii hudlaa h*****d bai, dotooddoo virusgui bhad mask zuuj ungulun daldlalt hiij jujiglej yadiin

Avatar

Зочин 2020-07-22 23.227.142.218

Idgesen humuusees 20 n dahiad virustai garsan gej medee unshaagui yu. Yumiig yaj medhev seremjluuleh arguudaa ali boloh dagah l heregteishd. mask zuuhed yunaas chin yu unachih geed bgaan be? Iim heneggui bdlaasaa bolood dotooddoo aldchihaar yas yuman deeree ta narshig humuus ursdiiguu bish busdad buruug chiheed ajilaa sain hiigeegui geed soliorood yavna biz.

Avatar

ХангайБазар 2020-07-22 192.82.65.243

Зүүсэн нь дээр АНУ яалаа манай Европд тэр Азийн өвчин иртэлээ удна гээд байсан тун удалгүй хяргуулсан ш дээ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-07-22 103.229.122.254

Манай хотод архичдын цугларадаг газар бол Зайсан. Зайсан толгой орчим цагдаа үзэгдэхгүй учир архи уусан хүмүүс машинаа жолоодоод явна.Архичдын бөөлжих энүүхэнд. Хөнгөнөөр морь харчихна.Өнөө өглөө 4 залуу ёстой дураараа дургиж байна. Нэг нь бөөлжиж байна.Пиво талбай дээгүүр цацчмх юм. Хоорондоо зодолдох гээд байгаа юм уу хэлэх хэлэхгүй үгээр маргаад л. Тэдний хажуугаар нь ядарсан, өвчтэй хөгшчүүл алхаж байна.Хүн байна гэж тоож байгаа юм архичдад алга. Хотод эргүүлийн цагдаа алга бололтой

Avatar

👨‍👩‍👧‍👦👴👵🏻 2020-07-22 202.21.108.238

👮🏻‍♂️👮🏻‍♂️–??

Avatar

Зочин 2020-07-22 192.82.78.23

УДАХГҮЙ МОТОР НЬ ШАТСАН ЭСВЭЛ ХҮЙТРЭХЭЭР ШУГАМ НЬ ХӨЛДӨЖ ЦООРСОН ГЭХ ЮМ БАЙНА ДА. МАНАЙХНЫ ХИЙЖ БАЙГАА ЮМАНД НАЙДВАР БАЙХГҮЙ.

Avatar

Gustov 2020-07-22 202.126.89.240

Fkin orcs

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж