Украины Луцк хотод өнөөдөр /2020.07.21/ өглөө зэвсэглэсэн этгээд автобусаар зорчиж явсан 20 хүнийг барьцаалжээ. Сэжигтэн автомат зэвсэг болон тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн ба цагдаа нар хэргийн газар дээр барьцааны хүмүүсийг суллахаар ажиллаж байна. Мөн иргэдийн аюулгүй байдлын үүднээс хотын төв хэсгийн замыг бүхэлд нь хаагаад байгаа аж.
Зэвсэглэсэн этгээд өөрөө цагдаагийн газар руу утсаар залгаж автобусны зорчигчдыг барьцаалсан тухайгаа мэдэгдэж, автобусыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ. Түүнчлэн тэрбээр хотын хаа нэгтээ өөр нэг автобусыг барьцаалсан тухайгаа мэдэгдсэн байна.
Гэсэн ч барьцаалагч этгээд яг ямар шалтгаанаар хүмүүсийг барьцаалсан, ямар шаардлага тавьж буй нь тодорхой бус байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Барьцаалагдсан автобусны ойролцоо явж байсан гэрчийн хэлснээр, буун дуу шиг чимээ сонсогдсон, автобусны зарим цонхнууд хагарсан байсан гэв.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар барьцаалагч этгээд твиттер хуудаснаа Украины эрх баригчдад сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн байна. Одоогоор зэвсэгт этгээдийг хэн болохыг тогтоож чадаагүй байна.
Эх сурвалж: XINHUA, Interfax.ua
Зочин 2020-07-21 68.100.229.27
Та тав тавуулаа таасангуй тэр чинь би байна
зочин 2020-07-21 182.160.33.186
ардчилалд шилжсэн украйн улс сүйрч байна дөө, барууныхан өөрсдөө энэ улсыг сөнөсөн улс гэдэг болсон
Зочин 2020-07-21 203.98.76.179
Та 5 тавуулаа таасангүй хар тамхичин хөхөл бсан бна
Зочин 2020-07-21 202.9.46.48
Баруун Юкраины Луцк гэхээр хэт үзэлтэй байх нь ойлгомжтой.
Зочин 2020-07-21 202.9.46.72
Зеленскийн анхны том шалгуур гарч ирлээ.
Зочин 2020-07-21 43.242.243.37
Ивануудаас еер хэн л байв гэж дээ, Путлер ахын гар ч урт даа
зочин 2020-07-21 182.160.33.186
чиний тархи бүр ийм эргүүтчихсэн байдаг юм уу, үүнийг чинь хий зүйл үздэг шизофрени гэдэг юм шдээ, юм болгонд оросын аюул харж байна хаха
Зочин 2020-07-21 49.0.212.215
Чечений хүнд гар байна
Зочин 2020-07-21 202.131.245.243
Чечень биш байна аа. Укр нацист бандера байна.
. 2020-07-21 66.181.161.103
Та 2 таасангүй….Америк кино үзсэн нэг солиотой хөхөл байна.
гадаадад гацаад буй өндөр настан 2020-07-21 217.42.82.43
та 3 гурвуулаа таасангүй гадаадад гацсан Монгол хүү байна
Зочин 2020-07-21 64.119.19.168
Та 4 4үүлээ таасангүй согтуу Орос гэж байна лээээ.