Украин: Тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээд 20 зорчигчийг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

Украин: Тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээд 20 зорчигчийг барьцаалжээ

Украин: Тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн этгээд 20 зорчигчийг барьцаалжээ

Украины Луцк хотод өнөөдөр /2020.07.21/ өглөө зэвсэглэсэн этгээд автобусаар зорчиж явсан 20 хүнийг барьцаалжээ. Сэжигтэн автомат зэвсэг болон тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн ба цагдаа нар хэргийн газар дээр барьцааны хүмүүсийг суллахаар ажиллаж байна. Мөн иргэдийн аюулгүй байдлын үүднээс хотын төв хэсгийн замыг бүхэлд нь хаагаад байгаа аж.

Зэвсэглэсэн этгээд өөрөө цагдаагийн газар руу утсаар залгаж автобусны зорчигчдыг барьцаалсан тухайгаа мэдэгдэж, автобусыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ. Түүнчлэн тэрбээр хотын хаа нэгтээ өөр нэг автобусыг барьцаалсан тухайгаа мэдэгдсэн байна.

Гэсэн ч барьцаалагч этгээд яг ямар шалтгаанаар хүмүүсийг барьцаалсан, ямар шаардлага тавьж буй нь тодорхой бус байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Барьцаалагдсан автобусны ойролцоо явж байсан гэрчийн хэлснээр, буун дуу шиг чимээ сонсогдсон, автобусны зарим цонхнууд хагарсан байсан гэв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар барьцаалагч этгээд твиттер хуудаснаа Украины эрх баригчдад сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн байна. Одоогоор зэвсэгт этгээдийг хэн болохыг тогтоож чадаагүй байна.

Эх сурвалж: XINHUA, Interfax.ua

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж