23 жилийн хугацаанд анх удаа Кемеровийн нүүрс олборлолт буурлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

23 жилийн хугацаанд анх удаа Кемеровийн нүүрс олборлолт буурлаа

23 жилийн хугацаанд анх удаа Кемеровийн нүүрс олборлолт буурлаа

1997 оноос хойш анх удаа Кемеров мужийн нүүрс олборлолт буурсныг мужийн Амбан захирагч Сергей Цивилев РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ.

“Зүүн полигоны хөгжлийг ойлгоогүйн улмаас нүүрсний салбарт орох хөрөнгө оруулалт эрс буурсан нь олборлолт 11 хувиар буурахад голлон нөлөөллөө. Энэ нь сүүлийн 23 жилд анх удаа олборлолт буурсан тохиолдол болж байна. Нөхцөл байдалд анхааралтай хандах хэрэгтэйг харуулж байна” хэмээн Сергей Цивилев хэлжээ.

Хөрөнгө оруулалт буурсныг Кемеровын тэргүүн дараах байдлаар тайлбарлажээ. "АНУ-Хятадын худалдааны дайн гэнэт эхэлсэн. Европчууд нүүрснээс татгалзаж байгааг бид эртнээс мэдэж байсан. Нүүрсний зах зээл Ази руу чиглэсэн. Тиймээс Зүүн полигоны хөгжлийг төлөвлөсөн. Гэвч РЖД төлөвлөсөн хугацаандаа төмөр замаа бариагүйгээс нөхцөл байдал дордсон” хэмээн тэр хэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж