Энэ оны зургаа, долдугаар сард орон байрны засварт шаардлагатай бараа, бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдлээ хэмээн зар сурталчилгааны "Авито" компани РИА Новости-д мэдээлсэн байна.
"Авито"-гийн шинжээчдийн хийсэн дүгнэлтээр “Засварын ажил, барилга” гэсэн ангиллын зарын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89 хувиар өсчээ. “Уламжлал ёсоор зуны улиралд оросууд байр орон сууцандаа засвар хийдэг” хэмээн “Авито” онцолсон байна. Гэхдээ энэ оны дөрөв, тавдугаар сард ч энэ төрлимйн бараа, бүтээгдэхүүний борлуулалт өндөр байсан нь коронавирусийн цар тахлын улмаас хөл хорионд орсон иргэд цагийг дэмий үрэлгүй гэртээ засвар хийсэн гэдгийг харуулж байгаа ажээ.
Холбоотой мэдээ