Хөнөөсөн даргынхаа картаар шаар худалдан аваад баригджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

Хөнөөсөн даргынхаа картаар шаар худалдан аваад баригджээ

Хөнөөсөн даргынхаа картаар шаар худалдан аваад баригджээ

Гокада технологийн фирмийн гүйцэтгэх захирал Фахим Салехийн цогцос өнгөрсөн долоо хоногт/2020.07.14/ Манхэттен дахь тансаг орон сууцнаас нь олдсон билээ. Цагдаа нар Салехийг долдугаар сарын 13-нд амиа алдсан хэмээн дүгнээд, удалгүй хувийн туслах Тирес Хаспилыг сэжигтнээр татан баривчилсан юм.

21 настай сэжигтэн Хаспил хэргээ хүлээжээ. Тэрбээр хэрэг хийсэнээс хойш хоёр хоногийн дараа даргынхаа кредит картаар тооцоо хийснээсээ болж ийнхүү баригдсан аж. Нью-Йорк Пост агентлагийн нийтэд дэлгэсэн хяналтын камерийн бичлэгээс харахад сэжигтэн Хаспил нь Салехийн нас барснаас хойш хоёр өдрийн дараа буюу цогцос олдсоноос нэг өдрийн дараа Нохо гудамджинд дэлгүүрээс төрсөн өдрийн шаар худалдан авч байгаа нь бичигджээ.

Тэр өдөр нь Хаспилын найз охины төрсөн өдөр болсон бөгөөд хэд хэдэн хяналтын камерт Хаспил найзтайгаа цуг хоёр өдрийн турш Францын тансаг брендүүдийн дэлгүүрүүдээр хэсч буй нь бичигдэн үлдсэн байна. Улмаар Хаспилыг долдугаар сарын 17-нд буюу хэрэг гарснаас хойш дөрөв хоногийн дараа баривчилж, хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутгажээ.

Цагдаа нарын мэдээлснээр ойр орчмын хяналтын камерүүдыг шалгаж үзэхэд Хаспил долдугаар сарын 13-нд Салехтэй цуг цахилгаан шатанд сууж байгаа нь бичигдсэнээс гадна долдугаар сарын 14-нд хэргийн газрыг цэвэрлэхээр цэвэрлэгээний бодис, хэрэгсэл худалдан авч даргынхаа гэрт дахин ирж буй нь бичигдэн үлдсэн байна. Гэвч Салехийн эгч үүдэнд нь ирсэнд сэжигтэн ум хумгүй зугтаахдаа иргэний үнэмлэхээ унагасан гэж цагдаа нарт мэдээлсэн байна.

Харин Хаспил цагдаа нарт мэдүүлэхдээ Салехд их хэмжээний өртэй байсан бөгөөд эргүүлэн төлж чадахгүйд хүрснээсээ болоод амийг нь хөнөөсөн гэжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж