Оросын зургаан хот олон улсын нислэгээ сэргээнэ | News.MN

Оросын зургаан хот олон улсын нислэгээ сэргээнэ

Оросын зургаан хот олон улсын нислэгээ сэргээнэ

Оросын зургаан хот олон улсын нислэгээ сэргээнэ

Коронавирусийн цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 27-ноос түр зогсоогоод байсан олон улсын нислэгээ хэсэгчлэн нээхээр ОХУ бэлтгэж байна. Эхний ээлжинд зургаан хот, тухайлбал, Москва, Санкт-Петербург, Ростов-на-Дону, Екатеринбург, Новосибирск, Владивосток гэсэн зургаан хот олон улсын нислэгээ сэргээх бэлтгэлээ хийж байна хэмээн “Известия” сонин мэдээлжээ. “Известия” сонин “Росавиация” компанийн тэргүүн Александр Нерадькогийн хэлснийг эх сурвалж болгосон байна.

Хотуудыг Оросын бүх нутгийн хамрах тооцоогоор сонгосон байна. Нислэгийн ачааллыг бодолцон Москва хотын гурван нисэх буудалд эрх өгөхөөр төлөвлөж байгаа хэмээн “Росавиация”-гийн тэргүүн хэлжээ.

Хэрэглэгчийн хяналтын алба, “Росавиация” хамтран дотоодын болон гадаад улс орнуудын цар тахлын нөхцөл байдалд хоёр долоо хоног тутам үнэлгээ хийх бөгөөд энэ үнэлгээнд үндэслэн бусад хотуудын гадаад нислэгийг нээх эсэхийг шийдэх ажээ.

ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын алба 13 улс руу олон улсын нислэгээ сэргээх хүсэлтийг Тээврийн яам болон “Росавиация” компанид илгээгээд байгаа билээ. Эдгээр улс нь Их Британи, Унгар, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвег, Польш, Финланд, Хятад, Вьетнам, Монгол, Шри Ланк юм. Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковагийн хэлснээр COVID-19-ийн халдвар нийт хүн амын нэг хувиас бага байгаа улс орнууд нислэгээ сэргээх хүсэлтийг явуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-07-22 202.179.31.252

Хар гамин вирус үйлдвэрлэгё данжаад минь бүлтрэхээ болиод шавар хэрмэндээ коронагаа тэврээд чадар.

Avatar

Bova 2020-07-22 202.126.88.138

Orosiin havarovsk hotod Putin ogcrohiig shaardaj olon honog jagsaal bolj baina..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж