Фарерын арлууд дээр 1000 жилийн өмнөөс ирэх жилийнхээ хүнсээ базаах уламжлал тогтжээ. Энэхүү уламжлалын дагуу 300 гаруй халим, атлантын далайн гахайг агнаад байгаа бөгөөд ан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Энэ харгис уламжлалыг мэргэжилтнүүдийн сануулга, байгаль орчны ажилтнуудын эсэргүүцлийг үл тоон Данийн автономит эрхтэй тус муж жил бүр тэмдэглэж байна.
Жил бүр Фарерын арлуудын загасчид их хэмжээний халим, далайн гахайг завиар эрэг рүү туун гаргаж, гүехэн усанд ирсэн халим, далайн гахайнуудыг загасчид хутгаар сийчин агнаж, хуурай газар руу чирэн гаргаж ирдэг аж.
Амьтны эрхийн төлөө тэмцэгчид болон амьтны эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд тус мужид шаардлага тавьдаг ч загасчид тоолгүй ийнхүү жил бүр уламжлалаа дагадаг гэнэ.
Эх сурвалж: DAILYMAIL