Киану Ривзийн бүтээж буй комикийн эхний дугаар X сард гарна

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

Киану Ривзийн бүтээж буй комикийн эхний дугаар X сард гарна

Киану Ривзийн бүтээж буй комикийн эхний дугаар X сард гарна

Жүжигчин, хөгжимчин, кино продюсер, харин одоо комик номны зохиолч Киану Ривзэд чадахгүй зүйл гэж ер байна уу?

Холливудын од эр Нью-Йорк Таймсын алдарт зохиолч Мэтт Киндттэй хамтран “БРЗРКР” нэртэй 12 хэсэг бүхий комик цуврал бүтээж буй гэнэ.

БРЗРКР-ийн зургийг Алессандро Витти зурж, бидний сайн мэдэх “Хүчирхэг Рэнжерүүд” комик дээр ажиллаж байсан Бүүм студи эрхлэн гаргах гэнэ. Түүнээс гадна БРЗРКР комик дээр агуу тулаанч хагас бурхан дэлхийгээр хэрэн тэнэж, өөрийн оршихуйн утга учрыг эрэн хайж буйг өгүүлэх аж.

Гол дүрийн нэрийг Берзеркер гэх бөгөөд тэрбээр зуун зууныг дамжин дэлхийгээр тэнэж явсны эцэст АНУ-ын Засгийн газрын удирдлага дор хамгийн хүнд хэцүү даалгавруудыг биелүүлэх ажилтай болно хэмээн танилцуулга дээр нь бичжээ.

Ривз бага наснаасаа л комик цувралд маш их дуртай байсан гэнэ. Өдгөө 55 настай тэрбээр Киндт, Витти, Билл Крабти, Клем Робинс зэрэг мэргэжилтнүүдтэй хамтран комик бүтээх нь мөрөөдлөө биелүүлж буй явдал хэмээн ярьжээ.

Ривз өмнө нь Икс хүмүүсийн нохой зээхийн дүрд тоглохыг хүсдэг тухайгаа илэрхийлж байсан бол одоо Берзеркерийн дүрд тоглохыг хүсч байгаагаа хэлсэн аж.

БРЗРКР-ийн эхний дугаар аравдугаар сарын 7-нд худалдаанд гарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж