Трамп: Надаас илүү эх оронч хүн байхгүй | News.MN

Трамп: Надаас илүү эх оронч хүн байхгүй

Трамп: Надаас илүү эх оронч хүн байхгүй

Трамп: Надаас илүү эх оронч хүн байхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахал эхэлснээс хойш олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо амны хаалт зүүхээс татгалзаж байгаад долдугаар сарын 11-ны өдөр болсон нэгэн арга хэмжээний үеэр анх удаа амны хаалт зүүсэн билээ. Тэгвэл тэрбээр өөрийн энэ үйлдлээ эх оронч үйлдэл хэмээн онцолжээ.

Трамп өөрийн твиттертээ “Бид үл үзэгдэх Хятад вирустэй тэмцэж байна. Олон нийтийн дунд орохдоо амны хаалт зүүхийг олон хүн эх оронч үйлдэл гэж үздэг. Надаас илүү эх оронч хүн байхгүй. Та бүхний хайртай Ерөнхийлөгч” хэмээн жиргэсэн байна. Ингэхдээ тэрбээр өөрийн амны хаалттай зургаа нийтэлсэн байсан юм.

Тус улсын цар тахалтай тэмцэх ажлын алба дөрөвдүгээр сард амны хаалт зүүхийг анх удаа зөвлөмжиндөө нэмсэн бөгөөд үүнээс өмнө Ерөнхийлөгч Трамп хүн бүр заавал амны хаал зүүх нь хүний эрх чөлөөнд халдсан үйлдэл, сул доройн шинж гэж мэдэгдэж байсан юм. Түүний дээрх жиргээнд хүмүүс дургүйцлээ илэрхийлж, "Хятад вирус биш Трамп вирус гэвэл таарна", "Бүх байшин нь шатаад дууссаны дараа галын хор худалдан авчээ" гэх мэтээр ёгтлон бичжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нийслэлийн иргэн 2020-07-21 64.119.21.81

Трамп маск зүүхийг ойшоохгүй байсан "үнэн"-д гүйцэгдээд, өндөр хөгжилтэй улс байж Коронад олон гэмгүй хүмүүсээ алдсаны дараа гэнэт "эх оронч" болж "мэдрэлтээд" сэтгэц нь лав "хэвийн бишээ". Одоо ерөнхийлөгчөө больж нүд аньтлаа ясаа амраамаар юм даа зайлуул.

Avatar

Зочин 2020-07-21 202.126.89.140

Nafaas iluu naimaachin bhgui geech dee, haha

Avatar

Зочин 2020-07-21 202.126.89.199

Монгол улсыг хятадын мексик гэж доромжилсон гар ш дээ, хурдан үхээсэй муу зөнөг хүүр

Avatar

Зочин 2020-07-21 66.181.176.102

Гадаад зарим мэдээ Ялангуяа төрийн тэргүүнүүдтэй холбогдох мэдээ мэдээлэл гаргахдаа сэтгэгдэл комментийг хааж баймаар байна Сэтгэгдэл бичдэг зарим амьтад хэвийн биш нөхдүүдийн үг хэл үзэн ядалт яасан аймаар муухай байна аа Хүмүүс яахаараа ийм болчихдог байна аа

Avatar

Заагч 2020-07-21 150.129.140.56

Хар ххрх гамин хог хятадыг няц дэвсэх чадалтай хүн Trump veru good president.

Avatar

Зочин 2020-07-21 202.21.107.90

Бизнесмен хүн төрд яаж бужигнуулахыг үзүүлж байна даа.

Avatar

Зочин 2020-07-21 115.84.72.34

АНУ-г хөл дээр нь босгож олон сая ажилын байр амьдралтай болгож байгаа хүн.Дахиад сонгогдох нь тодорхой болоод хэвлэлээр гүтгээд нэмэргүй болсон байх өө.

Avatar

zochin 2020-07-21 202.179.27.92

Хятадын Дэлхий нийтийг хятадчилах бодлогыг ганц эсэргүүцэж байгаа Дэлхийн ерөнхийлөгч дөө… Хятад дэлхийг аажим аажимаар сорон идэж байгшааг олж харсан цорын ганц ерөнхийлөгч.

Avatar

zochin 2020-07-21 202.179.27.92

Том зургаар нь харах хэрэгтэй …

Avatar

кккк 2020-07-21 66.181.180.251

АНУ г 4жил сүйрүүлээд буулаа даа

Avatar

Зочин 2020-07-21 66.181.189.128

энэ сэтгэцийн вирустай амьтан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж