2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 29,874,769 төгрөгийн үнийн дүн бүхий 127,013 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт агрикалчер групп" ХК (SOH +11.63%) болон "Адуун чулуун" ХК (ADL +5.56%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -4.98%) болон "Махимпекс" ХК (MMX -4.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,480 ширхэг үнэт цаасыг 248,024,760 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.2 хувиар буурч 16490.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,508,150,181,916.23 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ