НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг олгож эхэллээ

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг олгож эхэллээ

НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ. Татварын ерөнхий газрын мэдээлснээр өнөөдөр, маргааш хоёр өдөрт багтаан урамшууллын мөнгө иргэдийн данс руу шилжих нь. Тус газраас татвар төлөгчдийн баримтыг нягталж, Сангийн яам руу шилжүүлсэн тул буцаан олголтын мөнгийг ийнхүү өнөөдрөөс олгож байгаа юм байна.

НӨАТ-ын буцаан олголтоор 901 мянга 615 иргэнд 38.2 тэрбум төгрөгийг олгох ажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож байгаа юм. Энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгосон билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж