"Хотын зам эвдэрч байгааг гайхах хэрэггүй" | News.MN

"Хотын зам эвдэрч байгааг гайхах хэрэггүй"

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

"Хотын зам эвдэрч байгааг гайхах хэрэггүй"

"Хотын зам эвдэрч байгааг гайхах хэрэггүй"

Ашиглалтад ороод нэг жил ч болоогүй зам борооны дараа эвдэрч улсад хэдэн тэрбум төгрөгийн хохирол учирдаг болжээ. Нэг удаагийн бороонд цаас мэт ховхрон урсаж буй замын чанарын асуудлаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн дэд профессор, зөвлөх инженер Р.Болормаатай ярилцлаа.


-Автозамын чанар тухайн улсын хөгжлийн илэрхийлэл болдог. Гэтэл Монголд тавьсан зам нэг жил ч болохгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Монголд автозамын чанар хангалтгүй байгаа үндсэн шалтгаан бол хариуцлагын тогтолцоо муу байгаа асуудал юм. Автозамын байгууламжийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл болон чанарт хяналт тавих, зөвлөх, эцэст нь ашиглалтад хүлээх гээд энэ бүх үе шатанд хариуцлагын тогтолцоо алга. Монголын автозамын салбар эрчимтэй хөгжиж, шинэ техник, технологийг үндэсний компаниуд хангалттай сайн эзэмшиж, нэвтрүүлж байна.

Гэхдээ чанарын хариуцлагын тогтолцоо байхгүйгээс чанартай зам барьсан компанид ямар ч урамшуулал, дэмжлэг байхгүй, түүнчлэн чанаргүй зам барьсан компанид ч ямар хариуцлага торгууль ногдуулдаггүй. Энэ нь зам барилгын ажлын чанар буурах хандлагыг хавтгайруулж байна.

Чанар, гүйцэтгэлийг зохих ёсоор хянаснаар тухайн ажил цаг хугацаандаа, чанартай, зураг төслийнхөө дагуу хийгддэг. Барилгын ажлын үе шат бүхэнд хяналт тавьж, зөвлөгөө өгч чанарыг хангуулах ёстой. Энэ үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох хэрэгтэй байна.

-Тэгэхээр Улсын комисс зам тавигдсаны дараа биш, өмнө нь шалгалт явуулдаг байх шаардлагатай байх нь тийм үү?

-Замын төсөл нь зохих үе шат, шат дараалалтайгаар явагдаж хэрэгждэг. Төсөл хэрэгжүүлэх техник-эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажил, арчлалт ашиглалтын ажил – энэ бүх үе шатанд хяналт шалгалт явуулдаг. Хяналт шалгалт эхний шатнаас эхлээд чанартай, зүй зохистой явахгүй байгаагаас гүйцэтгэлийн шатанд алдаа нь гарч байна. Тэгэхээр зөвхөн зам-барилгын гүйцэтгэгч компани буруутай мэтээр ойлгогддог. Алдаатай хийсэн энэ бүх ажлыг засч сайжруулахад дахиад их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгааг ойлгох хэрэгтэй.  Чанар, хариуцлагын менежментийн асуудлыг үе шат бүрд хэрэгжүүлснээр энэ хөрөнгө оруулалтын мөнгө үр ашигтай зарцуулагдах болно.

-Зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оролгүй уддаг, чанаргүй тавигддаг зэрэг нь санхүүжилттэй холбоотой юу?  

– Зарчмын хувьд ярихад, тухайн төслийг төлөвлөх үе шатанд санхүүжилтийг шийдэж баталсан байдаг. Төлөвлөгөөний дагуу ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх үйл ажиллагаа цаг хугацаандаа явагдах ёстой. Дахин хэлэхэд замын төслийн үе шат бүхэнд хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай. Санхүүжилттэй холбоотойгоор зам ашиглалтад орох хугацаа хойшлох, чанаргүй баригдах асуудал үүсгэсний хариуцлагыг холбогдох шатанд тавих хэрэгтэй. Харин замын барилгын ажлыг төсөв, өртөг бага байгаа асуудал бол бий.

2010-аад оны үед явагдсан их бүтээн байгуулалтын үед оролцож байсан замын компаниуд дунд өөрийн санхүүгийн чадавхаа сайжруулж чадсан компани тийм олон биш байдаг. Ихэнх нь шатахуун түгээх компаниуд, банканд өртэй байдаг юм билээ.

Учир нь, замыг өндөр өртгөөр барьж байгаа мэт боловч хүнд машин механизмын ашиглалт, засвар үйлчилгээний зардал өндөр байдаг ба төсвийн үнэлгээнд энэ зардал хангалттай тооцогдоогүй байдаг. Тиймээс зам барилгын ажлын төсвийн үнэлгээг шинэчлэх, шинээр нэвтэрч буй техник технологийн төсвийн үнэлгээ нэмж оруулах шаардлагатай байгаа.

-Үер ус, уур амьсгалын өөрчлөлт зэргийг тооцоолоод, өртгийг нь хангалттай гаргаад барилаа гэхэд Монголд хамгийн дээд тал нь хэдэн жилийн настай зам барих боломжтой вэ?

-Олон улсад асфальт бетон хучилттай замын ашиглалтын хугацааг 20 жил хүртэл, цемент бетон хучилттай зам – 30 жилээр төлөвлөдөг. Монголд ч бас замын ашиглалтын хугацааг олон улсын жишгээр төлөвлөдөг. Замын барилгын ажлын өртөг тухайн замын ангилал, уур амьсгал, геологи-гидрологийн нөхцөлөөс хамаарч ихсэж багасна.

-Одоо Монголд барьж байгаа зам хэдэн жилийн настай вэ?

-Монголд ихэвчлэн 12-20 жил ашиглах зам барьж байна.

-Гэвч нэг жил ч бололгүй эвдэрч байгаа нь ихэвчлэн аль шатанд алдаа гарч байгаатай холбоотой вэ?

-Орон нутгийн замуудын хувьд нэг жил ч бололгүй эвдэрч байгаа нь зураг төсөлд болон барилгын ажилд алдаа гарсантай холбоотой. Дахин дурдахад бүх үе шатанд хариуцлага тооцдог байх хэрэгтэй.

-Хотын замд хүнд даацын машин явдаггүй хэсэг ч удалгүй эвдэрч байгаа нь юутай холбоотой вэ?

-Хотын зам нь хот төлөвлөлттэй шууд холбоотой. Уг нь хотыг байгуулахдаа шугаман дэд бүтцээ бүрэн гүйцэт төлөвлөж байгуулдаг. Үүнд гудамж зам, үер борооны ус зайлуулах байгууламж, инженерийн шугам сүлжээ багтдаг. Гадаадын ихэнх хотуудад жижиг гэлтгүй бүх хотуудад инженерийн шугам сүлжээ, үер борооны усны далд хонгил байгуулсан байдаг. Улаанбаатар хотод энэ зарчмыг баримтлахгүй байна. Жишээлбэл нэг хотхоны төлөвлөлтийг гудамж зам, гадаргуун ус зайлуулах суваг шуудуугүйгээр төлөвлөж барьсны дараа барилга байшингуудын үлдсэн зай засвараар орхигдуулсан зүйлсээ оромдуулсан маягтай хийж байна. Тэгэхээр энэ инженерийн шугам байгууламжууд зүй зохистой ажиллахгүй, зориулалтын үүрэг функцээрээ хангалттай ажиллахгүй байх магадлал өндөр.

Өнөөдөр Улаанбаатар хотод үер борооны ус зайлуулах шуудуу сувгийн үүрэг функцийг автозам гүйцэтгэж байна. Гэтэл авто замын элементүүдийн материал нь ус чийгийн нөлөөгөөр физик-механик шинж чанараа өөрчилдөг, даацын чадвараа алддаг, бат бэх нь буурдаг, усанд угаагддаг шинж чанартай байдаг. Жишээлбэл авто замын суурь, даац хүлээн авах үүрэг гүйцэтгэдэг далан, ул хөрс нь ус чийгийн нөлөөгөөр даац даах чадвараа их хэмжээгээр алддаг бол асфальт бетоны барьцалдуулагч материал дахь давирхай усанд угаагддаг байх жишээтэй. Ус бол замын дайсан. Гэтэл гадаргуун ус замын зорчих хэсэгт хуримтлагдаж, зайлуулагдахаар шийдэж хот, хорооллоо төлөвлөчхөөд зам борооноор эвдрээд байгааг гайхах хэрэггүй юм.

-Замын засвар, арчилгааг хэрхэн сайжруулах вэ?

-Монголын автозамын салбарын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг шинэ бүтээн байгуулалтад зарцуулдаг. Замын арчилгаа, засвар ажилд маш бага хөрөнгө оруулалт хуваарилдгаас засвар арчлалтын ажил зохих хэмжээгээр хийгддэггүй. Засвар арчилгааг орхигдуулснаар, замын эвдрэл даамжирч, ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардагддаг.

-Мэргэжлийн хүний хувьд Монголын автозамыг хэрхэн зөв хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Энэ томоохон салбарыг хөгжүүлэхэд нэг хоёр асуудлыг шийдээд хөгжүүлчихгүй л дээ. Салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хоорондын уялдаа холбоотой хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Нэн тэргүүнд хөрөнгө оруулалтыг оновчтой үр дүнтэй болгоход л анхаарах хэрэгтэй. Тэгээд миний өмнө ярьсанчлан хариуцлагын тогтолцоо, чанарын хяналтыг сайжруулах, боловсон хүнийг хөгжүүлэх шаардлагатай гэж би хувьдаа харж байна.

-Автозамын салбарт боловсон хүчний хүрэлцээ хангалттай байна уу?

-Автозамын чиглэлээр үндэсний инженер техникийн боловсон хүчин бэлтгэж байгаа. Үйлдвэрлэл дээр байгаа инженерүүдийн чадавхыг дээшлүүлэх шаардлагатай байгаа. Мөн замын салбарт гүүрийн инженер, мэргэшсэн ажилчдын эрэлт хэрэгцээ байгаа, энэ чиглэлээр автозамын салбар боловсролын салбартай хамтран ажиллах шаардлагатай байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-21 64.119.25.160

БАГШ НАР ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР БОЛДОГИЙГ БОЛИУЛААЧ ЭЭ. ЗӨВЛӨХ БАГШ МАГИСТР ДОКТОР Л БОЛДОГ ЮМ БАЙГАА БИЗ. ГАНЦ ӨДӨР Ч ИНЖЕНЕР ХИЙЖ ТҮЗЭЭГҮЙ БАЙЖ ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГЭЖ ЯВАХААСАА ИЧЭЭЧ.

Avatar

Зочин 2020-07-21 103.10.21.50

ОДОО Л НЭГ ХАРИУЦЛАГА ТОГТОЖ МАГАДГҮЙ ӨНГӨРСӨН 30 ЖИЛД АРАЙ Л ДЭНДҮҮЛСЭЭН ЭНЭ ЛУЙВАРЧИД…САЙХАН ИНЭЭЖ ХОШГОРУУЛСААН …МОНГОЛ УЛС МААНЬ АСАР ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨӨР ХОХИРСООН ….МАШ ИХ ХӨРӨНГӨ САНХҮҮЖИЛТИЙГ хувьдаа завшсан даа энэ олигархиуд…САЙН ЦАГ ИРСЭЭН…..МОНГОЛ УЛС МААНЬ МӨНХӨД МАНДАН БАДАРТУГАЙ

Avatar

Зочин 2020-07-21 103.10.21.50

1.Шат шатандаа л хуйвалддаг луйварддаг цавчдаг байсны гай 2 Хуйвалдаад хуваагаад идчихсэн хүмүүс яаж хариуцлага ярих вэ дээ 3 Бүх замын компаниудыг олж тогтоогоод өөрсдийнх нь хөрөнгөөр тухайн тавьсан замуудыг нь дахин тавиул 4 Чадахгүй гэвэл ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРГА…5 ДАРЬ ЭХИЙН ЗАМ жил болгон урсана..засна нөхнө..дахин урсана…засна..нөхнө…Энэ замд олон машин автобуснууд эвдэрэх дуу орох дугуй хагарах мөргөлдөх бас бус эвдрэл гэх мэт…ЖИЛ БОЛГОН ЗАСААД Л УРСААД Л ..ХАЙРАН ХӨРӨНГӨ МӨНГӨ

Avatar

1 2020-07-21 126.159.200.113

Болормаа багшдаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Таны хичээлд суугаад би мэргэжилдээ улам бүр дурласан 🙂

Avatar

Зочин 2020-07-21 66.181.161.53

Zuwluh ni zuwluj medehgui.shaltag gargaj ajil zogsooj.aldaa gargahiig ni huleedeg.1 ajliig olon hiigeed hugatsaa aldaad bhaad yamarch ajil uragshlahgui ter hemjeegee aldagdald ordog.hemjeetei tanagdaj irsen tuswuus ni zahiral ni bas ashigaa awna.mergejiliin bus hamaatnuudaa ajilluulna.etssiin uldegdeleer ni zamaa bariad ajilchid ni tsalingui hotsrono doo.

Avatar

Зочин 2020-07-21 121.254.41.78

Ямар ч ажлыг сэтгэлгүй хүмүүс л муу хийнэ сая тэр урссан замыг хар нимгэн явган хүний зам юм уу энд тэнд барьсан барилагуудын чанарыг хараарай ганц борооноор өнгөлгөө нь урасчихсан үнэндээ Монгол хүн хүн чанаргүй гэж яг үнэн өөрсдөө л мөнгөтэй бж байвал болоо гэсэн хөгийн бодолтой

Avatar

увс 2020-07-21 199.7.156.140

2018 он:
Увс аймагт яг ижил төсвөөр монгол хятад 2 компани хар зам тавихад монголчуудын тавьсан хар зам 2 жилийн дараа эвдэрч эхлэн жил бүр засвар хийгддэг, хятадуудын тавьсан зам 7 жил болоход нэг ч эвдрээгүй байсан. аймгийн засаг даргаа!!!!!!!

Avatar

зочин 2020-07-21 203.91.115.56

Монгол Улсад Зам тээвэр хөгжлийн яам гэж байхгүй Зам арчлалт хөгжлийн яам гэж байгаа, Аьтозамын компани гэж байхгүй харин авто зам арчлалтын компаниуд байна, Замын мэргэжлийн инженер байхгүй ээ дээд мэргэжилтэй зам засвар арчлалтын инженерүүд байна даа, Нарны гүүр, Нарны замыг Японууд барьсан зам нь маш олон жил болж одоо болтол зүв зүгээр байж байна тэгэхээр Монголд Зам тээвэр яам Нийслэлийн авто замын газар замын компаниуд замын мэргэжилтэн байхгүй байгаа биз дээ зүгээр зам засдаг нөхдүүд

Avatar

Зочин 2020-07-21 92.38.148.61

Gadnaas turshlagatai heden hun undur tsalin uguud oruulj irj boldoggui yum uu? Yadag buhel buten company oruulj irsenees l baga mungu garna bizdee. Mongolchuud maan turshlaggui bgaan bishuu? ali 30-40 jiliin umnuhteigee adilhan gej bodood yavaad bh shig bhiin achaalal, gazar orchin tsag agaariin uurchulutiin hoorondiin haritsaag sain tootsoolohgui.

Avatar

Гү 2020-07-21 202.126.88.149

Гадны компани ороод ирэхээр манайхан амбаардаад хөөдөг ш дээ тэгээд хариуцаж байсан монголчуудаа шоронд хорьж шонд дүүжилдэг

Avatar

Зочин 2020-07-21 202.9.46.72

Эхлээд ЕС, УИХ дарга нартаа хариуцлага тооцож сураад дараа нь замын чанар ярисана дээр байхаа. Тэндэрээс нь эхлүүлээд дарга нар мөнгө цавчаад комиссыг дарамталж хүлээж аваад байгаа. Дарга нарыг барьж шоронд хийхээр 37 он хэлмэгдлээ гээд дарга нар хэлмэгдэхгүй төсөвийн мөнгийг идэж байх ёстой нийгэмд амьдарч байна даа. Иргэд эхлээд төрөө хянэж сурах амин чухал хэрэгцээ гараад байна.

Avatar

Замчин 2020-07-21 66.181.187.124

Нийслэлийн замын газраа мэргэжлийн хүнээр удирдуулж ,ажил зарахаа больсон цагт зам чанартай болно

Avatar

Зочин 2020-07-21 66.181.161.76

Бид харин эсрэгээрээ баярлах хэрэгтэй юү?

Avatar

Зочин 2020-07-21 103.229.123.127

Зам, гүүрийн инжeнeр болон мэргэжлийн ажилчдыг сайн сургаж бэлдэх хэрэгтэй. Гeрман, Япон гэх мэтийн зам сайн барьдаг улс орнуудад давтан сургах шаардлагатай байх. Тэгээд дээр нь шат шатандаа тавих хяналтаа чангатгаж, стандартыг ягштал мөрддөг болвол дараа нь ямар ч асуудал үүсэхгүй. Мөн завсраас нь идэж ашигладаг, унагаж хөлждөг тэнэгийн тэнэг зангаа орхих хэрэгтэй. Eр нь Монголчуудын МӨНГӨ гэвэл нүдээ ч ухаад өгөхөөс буцахгүй ш**** сэтгэлийг дарах хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2020-07-21 203.91.112.82

Яг үнэн. Хариуцлагын тогтолцоо , санхүүжилтийн удаашралаас болж замын чанар, насжилт маш муу байгаа.

Avatar

Зочин 2020-07-21 124.158.93.130

зам эвдэрхэд гайгах хэрэггүй гээд элийрээд байхын чи чанаргүй хийгдэж байгаа зард хяналт тавьж зөвлөх, дуу хоолойгоо төрд хүргээч

Avatar

бб 2020-07-21 139.5.216.10

гэртээ заваараад сууж байгаа авгай шиш яасан муухай соёлгүй юм бэ..олон нийтийг хүндлэхгүй

Avatar

Зочин 2020-07-21 202.21.98.10

зам эвдэрч байгааг гайхах хэрэггүй гээд өөрөө гайхаад хараад байхын

Avatar

Зочин 2020-07-21 92.38.148.61

🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣💀👻

Avatar

Иргэн 2020-07-21 64.119.23.23

үнэн үг гэхдээ дарга нар нь арав хорин хувь аваад байхаар чанартай зам тавих тухай яриад ч яахав.

Avatar

зочин 2020-07-21 122.201.19.99

Зам шүүрдэж байгаа хүмүүс хогоо замын ус зайлуулах суваг руу нь хийж байгаа харагддагв Энийгээ болих хэрэгтэй

Avatar

зочин 2020-07-21 192.82.70.29

манай ажлууд ер нь халтуур талдаа тэгж хийсэн ажлаа мундаг PR-д наа

Avatar

Amraa 2020-07-21 66.181.184.208

End ymarch tailbar heregguiee! Nuguu l 10..20% husdag said dargantsaruud bgaa tsagt ulsiin sangaar tsodoihoos uur ym hiih setgel n dutnaa ! Tusuvt urtug anh balsan bl tuugeeree l duusah yostoi gevch manaid zoriud hugatsaa alduulj hen 1 erh medeltnii eveeseer ulsaas dahin mash ih mungu zuvchuuldag arga gazar avsan . uunii 1 jishee BYMBATSOGT gishuunii choirt guitsetgej bgaa ded stantsiin ajil bn. Mun ungursun 20 .d jild hiisen yarmag dahi emnelegiin ajild ymar ih mungu bn bn zartsuulavdaa!! Ulsii

Avatar

Зочин 2020-07-21 202.131.227.114

Манайх зургийн компаниудынхаа чадавхийг нэмэгдүүлэхгүй бол хэзээ ч олигтой зам барьж чадахгүй. Замын зургийг хийхдээ тухайн орчны буюу замын трассын судалгааг маш нарийн хийх ёстой. Борооны ус зайлуулах шугам хоолойг ямар суваг, далан шуудуу руу холбохоо төлөвлөж чаддаггүй. Ер нь бол борооны ус зайлуулах шугам хоолойг хэрхэн төлөвлөх, хааш нь холбохоо бараг мэддэггүй гэсэн үг. Тийм учраас боржураар хашсан, ус зайлуулах суваг шуудуугүй, зам нэртэй там барьсан болдог.

Avatar

Удп 2020-07-21 202.126.88.167

Манайд ямар Цунами болдог ч биш ганц шиврээ борооны ая даахгүй зам гүүр барилга байшин барьдагаа болимоор юм….

Avatar

ҮҮҮ 2020-07-21 202.126.88.167

ШУТИС чанартай боловсрол олгодог уу? Хөдөөнөөс ирсэн оюутнуудаа багшаар авч үлдээд байдаг юм байсан.

Avatar

Зочин 2020-07-21 133.41.91.83

Хөдөөнөөс ирсэн оюутан багшаар үлдэхээр яадаг юм. Тэнэг ац вэ.

Avatar

Зочин 2020-07-21 192.82.70.29

Гадаад улсын зам нь яалт ч үгүй үер усны байдлаас болж эвдэр бололтой харагддаг зураг энэ тэр нь зузаан гэж мундаг байгаа харагддаг гэтэл манайх ганц борооны ая даахгүй бас зам байгуулдаг арга технологи нь буруу юм уу за тэгээд хөрөнгө мөнгөнөөс нь хусдаг бол яаж чанар ярих вэ бас нэг асуудал хөрс бэхжүүлэлтийг бат бэх болгох ямар арга байдаг юм бол

Avatar

zochin 2020-07-21 66.181.161.57

setgel dutval uhaan dutdag um aa, deer ni hiij chaddagt ni tenderee ug, bitgii ulsturj, dutuu muu chanargui barisan bol huuliin hariutslaga tootsdog boloh heregtei, hunii ami nasnii asuudal tsaana ni baigaag oilgoh tsag bolson

Avatar

Мгл 2020-07-21 202.126.88.167

Гүйцэт Мэддэгүй Инжнааруудтайн дээр Чадваргүй ажилчидын гай гэж энэ…..

Avatar

Зочин 2020-07-21 202.179.24.199

Хариуцлагаас илүү стандарт, нормыг шинэчлэх хэрэгтэй. Социализмын үеийн арга барилаа өөрчил. Түүнийг дагаж өртөг нэмэгдэнэ.

Avatar

Зочин 2020-07-21 202.126.89.220

Yag zuv.

Avatar

э 2020-07-21 126.159.200.113

хэдэн зуун стандарт норм байдаг юм аа. гол нь тэрийгээ уншдаггүй, баримталдаггүй, мөрддөггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж