"524 мянган ам.доллараар зөвхөн оношлуур авахгүй" | News.MN

"524 мянган ам.доллараар зөвхөн оношлуур авахгүй"

"524 мянган ам.доллараар зөвхөн оношлуур авахгүй"

"524 мянган ам.доллараар зөвхөн оношлуур авахгүй"

Олон нийтийн сүлжээнд ЭМЯ-ны 524 мянган ам.доллараар авсан оношлуур нь ашиглах боломжгүй гэсэн мэдээлэл, шүүмжлэл гараад байна. Энэ асуудалд ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа тайбар хийлээ.

Тэрбээр хэлэхдээ "Эрүүл мэндийн яам коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас дэмжлэг хүсчээ. Энэ дагуу Глобал сангаас Монгол Улсад 2020-2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтээс лабораторийн урвалж оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, голомтод ажиллаж буй эмч, ажилтнуудад зориулсан N95 маскад зориулж 524 мянган ам.долларын төсөв баталж өгсөн. Энэ төсвийг баталсаны дагуу бид Глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөлд шаардагдах урвалж оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, N95 маскны техникийн нөхцөл, шаардлага, техникийн үзүүлэлтийг хүргүүлсэн. Ийм үе шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, энэ төсвийн дагуу бид зөвхөн одоо байгаа тоног төхөөрөмж, техник технологидоо тулгуурлан манай улсын PCR оношилгоонд тохирсон урвалж оношлуур аппарат авах нь зүйтэй гэдэг саналаа явуулсан гэсэн үг.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-21 203.91.115.56

Гүндалай зөв үнэн л юм яриад байна даа. Энэ нь улам бүр батлагдаад байна. Нямхүү эмч тэр порчикоор орж хулгай хийдэг байснаа тайлбарлаарай.

Avatar

зочин 2020-07-21 192.82.70.29

дундаас нь хусдаг чанаргүй бараа бүтээгдэхүүн шахдаг байдал гараад байгаа юм байх даа олны үг ортой гэдэг ямар улсууд эмя уок-д байгаа нь харагдаж байхгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж