Олон нийтийн сүлжээнд ЭМЯ-ны 524 мянган ам.доллараар авсан оношлуур нь ашиглах боломжгүй гэсэн мэдээлэл, шүүмжлэл гараад байна. Энэ асуудалд ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа тайбар хийлээ.
Тэрбээр хэлэхдээ "Эрүүл мэндийн яам коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас дэмжлэг хүсчээ. Энэ дагуу Глобал сангаас Монгол Улсад 2020-2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтээс лабораторийн урвалж оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, голомтод ажиллаж буй эмч, ажилтнуудад зориулсан N95 маскад зориулж 524 мянган ам.долларын төсөв баталж өгсөн. Энэ төсвийг баталсаны дагуу бид Глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөлд шаардагдах урвалж оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, N95 маскны техникийн нөхцөл, шаардлага, техникийн үзүүлэлтийг хүргүүлсэн. Ийм үе шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, энэ төсвийн дагуу бид зөвхөн одоо байгаа тоног төхөөрөмж, техник технологидоо тулгуурлан манай улсын PCR оношилгоонд тохирсон урвалж оношлуур аппарат авах нь зүйтэй гэдэг саналаа явуулсан гэсэн үг.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ