“Монгол Гоёл 2016” үзэсгэлэнд хүрэлцэн ирээрэй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Монгол Гоёл 2016” үзэсгэлэнд хүрэлцэн ирээрэй

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

“Монгол Гоёл 2016” үзэсгэлэнд хүрэлцэн ирээрэй

Монгол түмний уламжлалт баяр “Цагаан Сар”-ыг угтан “Мишээл Экспо” компани “Монголын Ноос Ноолуурны Холбоо” хамтран зохион байгуулдаг “Монгол Гоёл 2016” үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ 2016 оны 1-р сарын 13-наас 17-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд 5 өдрийн турш зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнд:

  • Үндэсний хувцас, дээл, хүрэм, малгай, бүс

  • Үнэт эдлэл , алт мөнгөн эдлэл, хөөрөг даалин, эмээл  хазаар

  • Ноос, ноолууран бүтээгдэхүүн

  • Арьс ширэн бүх төрлийн бүтээгдэхүүн

  • Бэлэг дурсгалын зүйлсээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг 130 гаруй үндэсний үйлдвэрлэгч байгууллага хувь хүмүүс оролцож бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон хөнгөлөлттэй үнээр худалдаалах гэж байна.

 

Монголоороо бахархаж, Монголоороо гоёцгооё!

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 88077031, 99041847 утсаас авахаас гадна www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсууд болон мишээл аппликейшнээс аваарай.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-15 202.70.42.102

Жил болгоны цагаан сарын бэлтгэлээ Мишээлээс базаадаг. Энэ жил ч бас очноо