Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурлыг маргааш/2020.07.22/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.
Оюутолгой төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарыг Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хамтаар долдугаар сарын 6-наас эхлэн шүүж эхэлсэн ч С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, Ч.Даваанямын өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр энэхүү шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлыг тусад нь хийхээр болсон юм. Харин шүүхээс хурлыг товлоод байгаа нь энэ аж.
Сануулахад, анхан шатны Эрүүгийн хэргийн шүүхээс Оюутолгой төсөлтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд хийсэн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил, Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн үндэслэлээр Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноогоод байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ