"АНУ өдгөө ЗХУ задрахын өмнөхтэй ижил байдалд ороод байна"

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

"АНУ өдгөө ЗХУ задрахын өмнөхтэй ижил байдалд ороод байна"

"АНУ өдгөө ЗХУ задрахын өмнөхтэй ижил байдалд ороод байна"

2020 он АНУ-ын хувьд хүндхэн үргэлжилж байна. Шинэ дэгдсэн цар тахалд дөрвөн сая орчим иргэд нь өртөж, Жорж Флойдын үхлээс болж эмх замбараагүй байдал гаарч, хөшөө дурсгалуудыг сүйтгэж, тэр байтугай хэд хэдэн зэвсэгт бүлэглэлүүд АНУ-аас салан тусгаарлах зорилготой байгаагаа зарлаж, БНХАУ, БНАСАУ гэх мэт хэд хэдэн улстай харилцаа нь улам дордож, дээр нь бас Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа.

Энэ мэт асуудлуудын тухай Принстон их сургуулийн олон улс судлал, дэлхийн түүхийн профессор, олон улсын засаглалын инновацийн ахлах ажилтан, Германы эдийн засгийн түүх, даяаршил судлалын чиглэлээр мэргэшсэн Харолд Жеймс ийнхүү дүгнэсэн байна.

ЗХУ задрахын өмнөх сүүлийн жилүүдтэй тун төстэй байдал АНУ-д үүсээд байна. Тухайлбал АНУ-д удирдлага, манлайллын асар их бүтэлгүйтэл, удаан хугацаанд үүссэн нийгэм, эдийн засгийн хурцадмал байдал оргилдоо хүрлээ. Харин дэлхийн бусад орнуудын хувьд ам.долларын ноёрхол эцэс болох горьдлого төрөөд буй.

ЗХУ-д болсон явдал АНУ-ын хувьд мөлжүүртэй улс төрийн хошигнол болсон нь хошин шогийн урлагт ул мөрөө тод үлдээсэн байдаг. Жишээ нь “Нэгэн залуу эр улаан талбай дээр Зөвлөлтийн удирдагч Леонид Брежнев бол тэнэг гэж орилоод 25.5 жил хорих ял сонсчээ. Тэр ялынх нь зургаан сарыг ЗХУ-ын даргыг доромжилсонд, 25 жилийг улсын нууц задруулсан хэргээр оноосон гэнэ” хэмээх алдартай онигоо бий.

Харин АНУ-д Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон шинэ ном гаргаснаар дээрх онигоонд гардаг залуутай ижил байдалд ороод байна. Тус ном Дональд Трампын хэрхэн чадваргүй загнасан, мэдлэг, мэдээлэлгүй байсан талаар голчлон өгүүлэх тул тийм ч аюултай ном биш юм. Тэртэй тэргүй дэлхий өдгөө АНУ-д стратеги, уялдаа холбоотой удирдлага дутагдаж буйг гэрчилж байгаа билээ.

Үнэн хэрэгтээ АНУ-ын өнөөгийн байдал их олон талаараа ЗХУ-ын сүүлийн жилүүдэд нийгэм, улс төрийн асуудлууд хяналтаас гарч байсныг санагдуулж байна. ЗХУ-ын хувьд удаан хугацаанд үүссэн угсаатны өрсөлдөөн, үндэстний гадуурхал оргилдоо хүрч, бүх орон даяар хүчирхийлэл, салан тусгаарлалт, задралтад хөтөлсөн. Харин АНУ-д өдгөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүчирхийлэл, тэгш бус байдлыг эсэргүүцсэн хөдөлгөөн, жагсаалд Трампын үзүүлж буй хариу арга хэмжээ нь олон жилийн турш асуудал үүсгэсээр ирсэн арьс өнгөөр хуваагдах, талцах үзэгдлийг улам өдөөж байна. Зөвлөлтийн эцсийн жилүүдэд Лениний хөшөөг хаа сайгүй нурааж байсан шиг АНУ-д түүхэн удирдагчдын хөшөө дурсгалуудыг хайр найргүй сүйтгэж, төрийн дууллыг хүртэл шүүмжилж байна.

Мөн өөр нэг жишээг эдийн засгийн байдлаас харж болохоор аж. ЗХУ асар том, түвэгтэй төлөвлөлт, нөөц хуваарилах аппаратын хүчээр улсын хамгийн өндөр боловсролтой хүмүүсийн анхаарлыг татаж, тэдэнд ямар ч бүтээмжгүй, үр дүн гардаггүй ажил даалган дардаг байв. Харин АНУ-д Уолл Стрийт бий. Мэдээж хэрэг АНУ-ын санхүүгийн үйлчилгээний асар том төв ЗХУ-ын төлөвлөгөөний комисс Госплантай дүйцэхгүй ч үнэлэмж, үнэ цэн, нөөц хуваарилахад оролцох байдлаараа төстэй юм.

ЗХУ нуран нуртал ихэнх хүмүүс үүнд итгэдэггүй байсан. Тиймээс бид одоо мэргэжилтнүүдийн ирээдүйн талаарх таамаглалуудыг илүү их анхаарах хэрэгтэй. 1960-аад оны сүүлээр эдийн засагч Роберт А.Мунделл гурван гол зүйлийг таамагласан. Тэдгээр нь: ЗХУ задарна, Европ тив нэг валюттай болно, ам.доллар олон улсын хэмжээнд ноёрхох байр суурийг эзэлнэ гэж байв. Эдгээр нь тухайн үедээ галзуу хүний төсөөлөл мэт санагдаж байсан ч удалгүй үнэт цаасны систем нуран унаж, улмаар ам.долларын ханш өсч, Мунделлийн таамгууд бүгд биелсэн юм.

Гэвч өдгөө удаан хугацаанд ноёрхсон ам.долларын хувьд байдал аажмаар өөрчлөгдөж байна. Коронавирус өнөөгийн нийгмийг цахим орчинд илүү даяаршуулж байна. Хил дамнасан бараа бүтээгдэхүүн, хүмүүсийн урсгал багасахын хэрээр мэдээлэл тарах хурд, хүрээ, хэмжээ хэзээ ч байгаагүйгээрээ өсч, жингүй эдийн засаг үүсгэж байна.

Түүнчлэн сүүлийн гурван жил хагасын хугацаанд Трампын засаг улс төрийн зорилгоор зэвсэглэхийг эсэргүүцэх арга хэмжээ авахыг уриалж ирсэн. Улмаар БНАСАУ зэрэг алслагдсан, жижиг дайсагнасан улсуудад тавих эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээнүүд илүү өндөр үр дүн үзүүлсэн. Гэвч Иран, ОХУ, БНХАУ зэрэг улсуудын эсрэг хэрэгжүүлсэн төлөвлөгөөнүүд нь сөрөг үр дагаварт хүргэсэн байна. Зөвхөн ОХУ, БНХАУ төдийгүй Европ олон улсын төлбөр тооцооны өөр механизмыг маш хурдан хөгжүүлж, ашиглаж эхэлсэн билээ.

Төрийн бус, дижитал төлбөрийн системүүд ялангуяа хүч муутай газруудад асар хурдан хөгжих болж. Улмаар төлбөр тооцооны хувьсал Африк болон зарим ЗХУ-аас задарсан Бүгд Найрамдах улсууд зэрэг хамгийн ядуу орнуудад хамгийн хурдан хэрэгжих төлөвтэй байна. Шинэ дижитал технологи тэдгээр нийгмүүдэд ядуурал, дутуу хөгжлөөс хөгжил цэцэглэлт рүү хялбар хүрэх аргыг санал болгож байна.

Ам.доллар ийнхүү удаан ноёрхсон нь түүний хамгийн аюулгүй, эрсдэлгүй валют байсантай холбоотой. Гэвч дижитал технологийн тусламжтайгаар өөр олон аюулгүй сонголтууд гарч ирэхэд дээрх байдал суларч эхэлнэ. АНУ эдийн засгийн хамгийн тогтвортой, санхүүгийн найдвартай, соёлын хувьд нээлттэй байсан учир ам.доллар хүчирхэг байсан бол цаашдаа АНУ-ын тогтолцоо доголдвол бусад орнууд эргэлзээтэй хандаж эхлэх нь гарцаагүй билээ.

Ялангуяа Covid-19 цар тахал маш их хямрал үүсгэж буй. Халдвар авагсдын тоо, нас барагсад, цар тахалтай тэмцэж буй байдал гээд олон талаар АНУ бусад бүх хөгжингүй орнууд төдийгүй ихэнх хөгжиж буй орнуудаас сул ажиллаж байна. Дональд Трампын чадваргүй байдал АНУ-г олон улсын хэмжээнд ичгэвтэр байдалд оруулж байна гэхэд хилсдэхээргүй болжээ.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд ам.доллар өмнөх шигээ олон улсад ихээр зарагдахаа больж, удирдлага, төлөвлөлтийн хувьд эрс шинэчлэлт хийсэн ч нэмэргүйгээр хүчээ алдан ердөө хуучин Зөвлөлтийн Рубль шиг болоход ойрхон болжээ.

Эх сурвалж: GEORIVISTA; RUSSIAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
18
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж