А.Амбасэлмаа: Эдгэсэн 20 гаруй хүнд вирус дахин илэрсэн

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

А.Амбасэлмаа: Эдгэсэн 20 гаруй хүнд вирус дахин илэрсэн

А.Амбасэлмаа: Эдгэсэн 20 гаруй хүнд вирус дахин илэрсэн

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.07.21/хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Covid-19 эрчимтэй тархаж буй улс орнууд иргэддээ эмчилж, давтан шинжилгээ хийхэд коронавирус илрэхгүй болсон тохиолдол байна. Мөн тодорхой хэдэн долоо хоногийн дараа covid-19 давтан шинжилгээгээр илэрч байгаа тохиолдол ч байна. Дэлхийн олон улсад эдгэрсэн хүмүүст гурван хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй байвал ард иргэдийн дунд гаргаж байгаа. Харин манай улс эдгэсэн иргэдэд гурван удаагийн шинжилгээний дараа коронавирус илрээгүй байсан ч ард иргэдийн дунд гаргахгүй.  Тэдгээр хүмүүсийг сувилалд 14 хоног ажиглаж байна. Ингэхдээ хоёр удаа лабораторийн шинжилгээ хийж байна.

Манай улсад нийт бүртгэгдсэн халдвараас 213 нь эдгэсэн. Эдгэсэн хүмүүсээс 22-23 хүний шинжилгээнд вирус дахин илэрсэн. Бид дотооддоо халдвар тараагаагүй байгаа тул бусад улс орнуудыг бодвол өвөрмөц арга хэмжээ авч байна. Халдваргүй болтол нь бид ажиглаж байгаа. Иймээс халдвартай хүн ард иргэдийн дунд гараад халдвар тараах бий гэж санаа зовох хэрэггүй" гэсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: 2020 оны долдугаар сарын 20-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

  • 2020 оны долдугаар сарын 20-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 254 хүний сорьцод коронавирус илрээгүй.
  • Цэргийн төв эмнэлэг 29 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
  • Цэргийн төв эмнэлгийн эмч ажилтан 39 хүний сорьцийг авч шинжилгээ хийж үзэхэд коронавирус илрээгүй /хяналтын шинжилгээ/
  • Тандалтын зорилгоор улсын хоёрдугаар эмнэлгийн гурван сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д одоогоор 74 хүн эмчлүүлж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Долдугаар сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 713 иргэнийг татан авлаа. Өнөөдрийн байдлаар 3042 иргэн ажиглалтад байна. Ажиглалтад 211 хүүхэд байна. Ажиглах нийт 36 байранд нийт 82 эмч мэргэжилтэн ажиллаж байна. Дадлагажигч эмч нарын талаар хүмүүс буруу ойлгож байна. Дадлагажигч эмч бол 1-2 жил ажилласан туршлагатай. Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад буй 1239 иргэнд 125 өрхийн эмч мэргэжилтнүүд хяналт тавьж байгаа юм. Завхан, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий аймагт иргэд гэрийн тусгаарлалтад байна.

Цэргийн төв эмнэлэгт өнөөдрийн байдлаар 61 иргэн эмчлүүлж байгаагаас тархины цус харвалттай, хөхний хавдрын улмаас хими эмчилгээ хийлгэсэн зэрэг 7 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна.

ХӨСҮТ-д уржигдар /2020.07.19/-д гэрийн тусгаарлалтад байсан нэг эх амаржиж 3кг 700 грамм охин төрсөн. Мөн орон нутгийн чиглэлд 6054 иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Тус яамны  мэдээлж буйгаар, 24 цагийн ажиллагаатай 119 шуурхай утсанд иргэдээс нийт 118 дуудлага ирж, зөвлөгөө авчээ. Мөн АНУ, Япон улсаас манай улсын гурван иргэн холбогдож, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авав. Иргэдээс ирүүлж буй мэдээллийн 60 гаруй хувийг иргэд амны хаалт зүүхгүй байна гэх гомдол эзэлж байна.

 

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Monday, July 20, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
15
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж