Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцин дархлаа үүсгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцин дархлаа үүсгэж байна

Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцин дархлаа үүсгэж байна

Их Британийн Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээж буй ” ChAdOx1 nCov-19” нэртэй коронавирусийн эсрэг вакцин хүний биед дархлаа үүсгэж байгаа нь батлагджээ. Тус вакцины туршилтад оролцсон 1,077 хүний биед коронавирустэй тэмцэх эсрэг биетүүд болон “T-cell” гэгддэг цусны цагаан эсүүд үүссэнийг судлаачид мэдэгджээ. Туршилтын хугацаанд хүмүүсийн цусны цагаан эсийн хэмжээ вакцин хийснээс хойш 14 хоногийн дараа дээд түвшиндээ хүрсэн бол эсрэг биетийн хэмжээ 28 өдрийн дараа оргил түвшиндээ хүрсэн байна. Гэхдээ энэ дархлаа хүний биед хэр удаан хадгалагддаг нь одоогооор тодорхой бус байна. Учир нь ийм үр дүнг харахын тулд маш их цаг хугацаа шаардлагатай юм.

Мөн туршилтад оролцсон хүмүүсийн 90 хувьд нэг тун вакцин тариулсны дараа дархлаа тогтож байжээ.

Одоо уг вакцины хамгаалах чадварыг баталгаажуулахын тулд илүү олон хүнийг хамарсан туршилт явуулах шаардлагатай гэнэ. Дараагийн шатны туршилтад 10 мянган хүнийг хамруулахаар төлөвлөж байгаа ч Их Британид коронавирусийн халдварын тархалт буурч байгаа тул тархалт өндөр байгаа бусад улс орнуудын хүмүүсээс туршилтад хамруулахаар болжээ. Уг туршилтын үр дүн энэ оны сүүлч гэхэд гарах бөгөөд Их Британийн Засгийн газар Оксфордын их сургуульд 100 сая тун вакцин урьдчилж захиалаад байгаа аж.

Шимпанзе сармагчнийг өвчлүүлдэг энгийн ханиад үүсгэгч вирусийг генетикийн аргаар өөрчилж энэ вакциныг бүтээж байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ вирус нь коронавирустэй ижил төстэй байдлаар ажилладаг ч ямар нэгэн аюулгүй бөгөөд хүний биед орсных нь дараа дархлааны систем хэрхэн тэмцэж байгааг судалж байгаа юм байна. Гэхдээ вакцин тариулсан хүмүүст толгой өвдөх, халуурах зэрэг бусад вакцинууд шиг энгийн хариу урвал үзүүлж байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж