Хакүхо тэргүүтэй 14 бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна | News.MN

Хакүхо тэргүүтэй 14 бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна

Хакүхо тэргүүтэй 14 бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна

Хакүхо тэргүүтэй 14 бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр/2020.07.20/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн хоёр дахь өдөр Хакүхо Шоо Юүтакаяаматай тааран барилдсан бол шинэхэн озэки Асанояама Эндотой тааран барилдлаа.

Ёкозүна Какүрюү Ананд Нагоя башёгийн эхний өдөр Эндотой барилдах үеэрээ тохойндоо бэртэл аван, энэ удаагийн башёг өнжихөөр болсон юм.

Харин Ёкозүна Хакүхо Юүтакаматай учраа тааран, өрсөлдөгчөө төвөггүй яллаа. Ингэснээр тэрбээр энэ удаагийн башёг хоёр даваатай үргэлжлүүлж байна. Харин Маэгашира Юүтакама хоёр унасан үзүүлэлттэй болж байна.

Шинэхэн озэки Асанояама башёгийн хоёр дахь өдөр Эндотой тааран барилдаж өрсөлдөгчөө давлаа. Тэрбээр башёг хоёр даваатай үргэлжүүлж байгаа бол эхний даваандаа Какүрюү Анандыг давсан Эндо нэг даваа, нэг унаатай явж байна.

Одоогийн байдлаар Хакүхо болон Асанояама нартай адил хоёр даваатай нэг ч унаагүй яваа 12 бөх байна. Үүнд Такакейшо, Дайейшо, Митакеүми, Шодай, Кагаяаки, Тэрүцоёоши, Тамаваши Мөнх-Оргил, Мёогирюү, Котоновака, Котошохо, Котошигикү, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар багтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сумо 2020-07-21 43.242.243.37

2хон едер барилдаж байхад энэ нэг ч унаагуй, башог тэргуулэх гэх мэтийн солиоролоо жаахан тэвчиж болдоггуй юм байх даа, ядахдаа башогоо талд нь оруулаад срлиорч эхлэмээр юм

Avatar

Зочин 2020-07-21 202.179.25.229

дүк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж