Туул голд осолдсон 11 настай хүүг найм дахь өдрөө хайж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

Туул голд осолдсон 11 настай хүүг найм дахь өдрөө хайж байна

Туул голд осолдсон 11 настай хүүг найм дахь өдрөө хайж байна

Туул голд осолдсон 11 настай хүүхдийг найм дахь өдрөө эрэн хайж байна. Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр тухайн хүүхэд эцэг эхтэйгээ голын эргээр амарч байхдаа голд энджээ. Ослын дуудлага долдугаар сарын 14-нд Онцгой байдлын газарт ирснээс хойш хүүг эрэн хайж байгаа ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм. Тодруулбал, аврах ангийнхан “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” гэдэг газар хүртэл 145 км-т завиар явж, 50 удаа шумбалт хийсэн ч хүүг олоогүй тул эрлийн ажиллагааг өчигдөр /2020.07.20/ 21.00 цагт түр зогсоож, өнөө өглөө дахин үргэлжлүүлжээ.

Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл усны ослоор 20 хүн энджээ. Үүний дийлэнх нь бага насны хүүхэд байгаа нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаатай холбоотой тул бага насны хүүхдэдээ анхаарал хандуулахыг НОБГ-аас анхааруулж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж