Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва Азийн аварга боллоо

Гавьяат дасгалжуулагч Ж.Лхагва Азийн аварга боллоо

Азийн шатрын холбооны www.chess.com цахим сайт дээр долдугаар сарын 14-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээн амжилттай үргэлжилж байна. Өнгөрөгч долдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Ахмадын Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны ангилалд Монгол Улсын зургаан удаагийн аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва багш хожигдолгүй түрүүлж аваргаллаа.

Харин тэмцээний 50-аас дээш насны ангилалд Монгол Улсын аварга, дэлхийн шатрын холбооны мастер Н.Төвсанаа сүүлийн долдугаар өрөгт Филиппин улсын шилдэг шатарчин Тан Жонатаныг тактикийн хурц байрлалд илүүрхэж, 56-н ахмад шатарчдаас долдугаар байрт шалгарав.

Тэмцээнд Монгол Улсаас дараах 9 тамирчин оролцсон бөгөөд 50-аас дээш насны ангилалд долоон эрэгтэй, 65-аас дээш насны ангилалд нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин оролцсон юм. Үүнд:

65-аас дээш насны ангилалд:
1. ДШХМ Ж.Лхагва – эр
2. СМ Д.Сэржмядаг – эм /финалд тоглох эрхээ авсан/

50-аас дээш насны ангилалд:
1. ДШХМ Н.Төвсанаа – эр
2. СМ Г.Чулуун – эр
3. СМ Р.Энхбат – эр
4. Д.Болдбаатар – эр
5. П.Балжинням – эр /Дорнод/
6. Ч.Ядамсүрэн – эр /Говь-Алтай/
7. Х.Нармандах – эр /Хөвсгөл/

Манай улсын гурван ахмад тамирчид Хөвсгөл, Говь-Алтай, Дорнод аймгаас гэрээсээ онлайн орчинд тоглосон бол үлдсэн тамирчид Мэдээлэл технологийн үндэсний парк дээр онлайн орчинд өндөр хурдны интернэт, сүүлийн үеийн компьютерт суурилан өндөр зохион байгуулалттай тоглолоо. Тус тэмцээний насны ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан тамирчид долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах Ахмадын Азийн авага шалгаруулах тэмцээний финалын шатанд шалгаран оролцох эрхээ авлаа.

Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.
50-аас дээш насны ангилал —> http://chess-results.com/tnr530427.aspx…
65-аас дээш насны ангилал —> http://chess-results.com/tnr530761.aspx…

 

ЭХ СУРВАЛЖ: Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж