ОХУ-ын дээд зиндааны хүмүүс коронавирусийн вакцин хийлгэсэн гэх цуу яриа сүүлийн үед гарах болжээ. Энэхүү цуу яриатай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин вакцин хийлгээгүй гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр /2020.07.20/ мэдэгджээ.
Сэтгүүлчид түүнээс Ерөнхийлөгч Путин вакцин хийлгэсэн эсэх талаар асуухад “Хийлгээгүй. Шинэ вакцинд батламж олгоогүй байгаа. Төрийн тэргүүн хүн баталгаажаагүй вакцин хийлгэх нь зүйн хэрэг биш гэж бодож байна” хэмээн хариулжээ.
Харин тус улсын Засгийн газрын баялгийн сан буюу Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн захирал Кирилл Дмитриев сайн дураараа вакцины туршилтад оролцсон гэдгийг Дмитрий Песков мэдэгдсэн байна. Тус сан нь коронавирусийн эсрэг вакцин бүтээх Оросын төслийг санхүүжүүлж байгаа юм.
Түүнчлэн өөрөө коронавирусийн халдвар аваад эдгэрсэн учир вакцин хийлгэх шаардлагагүйг дурдаад хэрэв вакцин хийж эхэлбэл нэн түрүүнд эмзэг бүлгийнхэнд хийнэ гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ