Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай уулын арын авто замын зорчих хэсэгт өчигдөр /2020.07.20/ 15.00 цагийн орчимд үер бууж, замын хөвөө, далан зэрэг гурван хэсэгт эвдрэл үүсчээ. Иймээс жолооч та замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой зорчино уу.
Эх сурвалж:Хужирт сумын Засаг Даргын Тамгын Газар
Зочин 2020-07-21 203.91.114.244
Замын компаниуд, түүнийг нь хянадаг төр МУ-ын онцлогийг мэддэг атлаа ачаалал даахгүй зураг хийнэ, гүйцэтгэх компани тэрнээс нь иднэ. Энэ нь намын компаниудад жил бүр засвар хийх ажлын фронт гаргана. Нэг жишээ: Бу-ны Тэшиг сум руу Эгийн гол дээр 10 удаа гүүр тавьсан баримт байна. Үүний 4 нь одоогийн гүүр, 3 нь сураггүй урссан, нэг нь бол өдий болтол тэсч байна. Бусад 6 нь нэмж наана, цаана нь барьсан далан, даланд тавьсан 4 гүүр, үүний 3 нь бас урссан. Зураг сайжруулбал эвдрэл багасна даа.
Зочин 2020-07-21 43.242.242.59
ДООГУУРАА ҮЕРИЙН УС НЬ УРСАЖ ГАРДАГ ГҮҮР БАРИАД БАЙВАЛ ИЙМ ЮМ БОЛОХГҮЙ