Өмнөд Солонгосын залуусын дунд ХДХВ-ын халдвар өндөр байна

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын залуусын дунд ХДХВ-ын халдвар өндөр байна

Өмнөд Солонгосын залуусын дунд ХДХВ-ын халдвар өндөр байна

Өмнөд Солонгосын өсвөр насныхан болон 20-оод насныхны дунд Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байна. Тухайлбал, Өмнөд Солонгост өнгөрсөн онд өсвөр насныхан болон 20-оод насны 469 хүн шинээр ХДХВ-ын вирустэй нь илэрчээ. Энэ нь шинээр бүртгэгдсэн нийт халдварын 38.3 хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн 2018 онд тус улсад уг халдварын 415 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан аж.

ХДХВ/ДОХ-ын халдвар Өмнөд Солонгост 2011 онд 248 шинээр бүртгэгдсэнээс хойш тогтмол нэмэгдэж байна. Тус улсад 2012 онд 296, 2013 онд 342, 2014 онд 384, 2015 онд 425, 2016 онд 440, 2017 онд 430-н халдвар бүртгэгджээ.

Өмнөд Солонгост ХДХВ-ын анхны тохиолдол 1985 онд бүртгэгдэж байв. Тус улсад халдварын 82 хувь нь бэлгийн замаар дамжин халдварлажээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж