Путин Крымын хойгт байлдааны хөлгийн үйлдвэрлэлтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

Путин Крымын хойгт байлдааны хөлгийн үйлдвэрлэлтэй танилцав

Путин Крымын хойгт байлдааны хөлгийн үйлдвэрлэлтэй танилцав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2020.7.20) Крымын хойгт айлчилж, шинэ байлдааны хөлөг үйлдвэрлэх хөтөлбөрийн үйл явцтай танилцжээ. Владимир Путин нь Керч дэх хөлөг онгоцны зогсоолд хэлсэн үгэндээ “хүчирхэг тэнгисийн цэрэг нь улсын ашиг сонирхлыг хамгаалж, стратегийн тэнцвэр болон олон улсын тогтвортой байдлыг хангахад чухал хэрэгтэй” хэмээжээ.

Путины айлчлалыг эсэргүүцэн Украин дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас “Хүчээр булаан авсан Украины газар нутаг дээр ОХУ нь зөвшөөрөлгүйгээр байлдааны хөлөг барьж байгаа нь олон улсын хэв журмыг зөрчиж байна” хэмээн Твиттерт жиргэжээ.

Крымын хойг нь 2014 онд бүх нийтийн санал асуулга явуулснаар Украинаас салж ОХУ-ын мэдэлд эргэн ирсэн билээ. Улмаар Крымын хойгийг “булаан авсан” гэх маргаанаас үүдэн Барууны орнуудтай харилцаа муудсан юм. Энэ нөхцөл байдалд ОХУ нь цэрэг, армийн зэвсэг техник хэрэгслээ сайжруулж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр хичээж эхэлсэн нь Барууны орнуудын анхаарлыг татаж байна.

ОХУ нь Крым хойгоос гадна Санкт-Петербург болон хойд хэсгийн Северодвинск хотод цөмийн хөдөлгүүртэй шумбагч болон байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэж буй. Путины мэдэгдсэнээр өнгөрсөн найман жилийн хугацаанд ОХУ нь 200 ширхэг хөлөг онгоцыг шинээр үйлдвэрлэжээ. ОХУ-ын тэнгисийн цэрэг нь одоогоор харуулын үйл ажиллагаанд 60 хөлөг онгоцыг ашиглаж байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж