Баллон д’Ор-ын эзэн энэ жил тодрохгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

Баллон д’Ор-ын эзэн энэ жил тодрохгүй

Баллон д’Ор-ын эзэн энэ жил тодрохгүй

France Football сэтгүүлээс 63 жилийн турш тасралтгүй зохион байгуулж ирсэн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог Баллон д’Ор буюу Алтан бөмбөгийн эзэнг энэ жил цар тахлын улмаас тодруулахгүй хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

France Football сэтгүүл “Бид covid-19 цар тахлын үед энэхүү шагналын эзнийг тодруулах нь зохимжгүй гэж үзэж байна” хэмээжээ.

Ийнхүү 1956 оноос хойш түүхэндээ анх удаа Алтан бөмбөгийн эзэн тодрохгүй.

Алтан бөмбөгийн хамгийн анхны эзнээр Английн хөлбөмбөгчин тухайн жилийнхээ Европын шилдэг хөлбөмбөгчин болсон Стэнли Матьюс тодорч байсан бол хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2019 онд Лионель Месси зургаа дахь удаагаа энэхүү шагналын эзэн болсон. Харин 2019 оны эмэгтэй шилдэг хөлбөмбөгчнөөр АНУ-ын Меган Рапино тодорч байлаа.

1995 он хүртэл зөвхөн Европ хөлбөмбөгчид Баллон д’Орын эзнээр тодрох боломжтой байсан бол 1995 оноос хойш Европын хөлбөмбөгийн багт тоглодог тамирчид болж хүрээгээ тэлэн 2007 оноос хойш дэлхийн бүх хөлбөмбөгчид энэхүү шагналын эзнээр тодрох боломжтой болсон.

Алтан бөмбөгийн төлөө өрсөлдөх эхний 30 хөлбөмбөгчинг France Football сэтгүүлээс зарладаг бөгөөд харин шагналын эзнийг дэлхийн улс орон бүрийн нэг сэтгүүлчийн саналаар тодруулдаг уламжлалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж