Хонгконгийн статусын төлөөх өрсөлдөөн эхэлжээ | News.MN

Хонгконгийн статусын төлөөх өрсөлдөөн эхэлжээ

Хонгконгийн статусын төлөөх өрсөлдөөн эхэлжээ

Хонгконгийн статусын төлөөх өрсөлдөөн эхэлжээ

Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг Бээжин баталснаар олон улсын санхүүгийн фирмүүд эрсдэлээ тооцон тус хотыг орхиж эхэлжээ. Хятадтай зөрчилдсөнөөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь Хонгконгод олгож байсан эдийн засгийн тусгай эрхийг хүчингүй болгосон юм. Ингэснээр Хонгконг нь Азийн санхүүгийн төв гэх статусаа алдахад хүрч байна. Харин дараагийн санхүүгийн төв болох өрсөлдөөн Тайвань, Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад орнууд өрсөлдөж эхэлжээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын Засгийн газраас тус улсад салбараа нээж буй гадаадын фирмүүдэд оффисын түрээсийг тэглэх санал тавьж байгаа аж. Санхүүгийн хяналтын үйлчилгээний агентлагаас мэдээлснээр Сөүлийн “Parc1” цогцолборт гадаадын фирмүүд оффисыг үнэгүй түрээслүүлж байна. Харин татварын талаар ямар таатай нөхцөл боломж олгох талаар Сөүлийн албаныхан хараахан мэдэгдээгүй байна. Сөүлээс гадна Бусанд ч гадаадын фирмүүдийг татахын тулд үүнтэй төстэй арга хэмжээг авч эхэлжээ. Бусаны Олон улсын санхүүгийн төвд оффис түрээсэлбэл ирэх 25 жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ. Түүнчлэн байгууллагын татварыг бууруулахаа ч амласан байна.

Сөүл, Бусан хотууд нь олон улсын өрсөлдөх чадварын судалгаагаар 108 орноос 33 ба 51-т эрэмбэлэгддэг. Өмнө нь гадаадын фирмүүд Өмнөд Солонгосыг сонгохоос татгалздаг шалтгаан нь хууль дүрмийн ил тод бус байдал дутмаг, өндөр байгууллагын татвар зэргээс шалтгаалдаг байжээ. Өмнөд Солонгосын Засгийн газраас санхүүгийн төв болох зорилтыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн, шийдвэрлэжээ. Ингэснээр гадаадын фирмүүдийг үргээж буй хууль дүрмийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд анхаарахаар болжээ. Түүнчлэн Өмнөд Солонгос нь гадаадын фирмүүдийг татахын тулд юун түрүүнд татварын хөнгөлөлт, ажиллах хүчний дүрмийг шинэчлэх шаардлагатай. Өмнөд Солонгост байгууллагын татвар 25 хувь байхад Японд 23, Сингапурт 17 хувь байдаг аж. Харин Ерөнхийлөгч Мун Жэ Ин нь 2018 онд тус татварыг 22 хувь болгон бууруулжээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост гадаадын 163 фирм үйл ажиллагаа явуулдаг байна.

Нөгөө талд Япон нь Хятадын нийлүүлэлтээс хараат байдлыг өөрчлөхөөр хичээж буй. Японы Засгийн газраас хувийн маск үйлдвэрлэлийн Ирис Охяма, Шарф зэрэг нийт 57 хувийн компанид тус улсад үйлдвэрлэл явуулсны төлөө 57,4 тэрбум иений хөрөнгө оруулалт олгохоо мэдэгджээ. Түүнчлэн Хонгконг, Вьетнам, Мьянмар, Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг компаниуд Японд үйлдвэрлэлээ нээвэл хөрөнгө оруулалт авах боломжтой. Японы Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр ойролцоогоор 30 гаруй гадаадын фирм хөрөнгө оруулалт авах боломжтойг тооцоолжээ. АНУ, Хятадын хооронд худалдааны дайн, улс төрийн зөрчил гүнзгийрч буйгаас сэрэмжлэн Япон улс нь дээрх арга хэмжээг авч байгаа аж. Учир нь дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд үүссэн зөрчил нь олон улсын санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна.

Өмнө нь 2019 онд Тайвань нь Хятадаас үйлдвэрлэлээ татах, хөрөнгө оруулалтыг эргүүлэхийн тулд Японтой төстэй аргыг хэрэглэж байжээ. Бээжин нь Токиогийн хувьд хамгийн том худалдааны хамтрагч орон бөгөөд Японы олон компани, фирмүүд Хятадад үйл ажиллагаа явуулдаг. Гэвч өнгөрсөн оны сүүлээр Хятадад гарсан коронавирусийн цар тахлаас болж Японы фирмүүд их хэмжээний алдагдал хүлээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-21 64.119.22.253

хэрэв манайх тэглээд эхэлвэл нэтээр бөөн оркууд тэглсэн хүнийг нь цаазаар ав шоронд хатаа тэнэг мангар гээд л орилж өгөх байхдаа өрөвмөөр улстай шүү ихэнх нь богино ухаатай, алсын хараатай зоригтой хүмүүсээ мохоодог

Avatar

Зочин 2020-07-21 122.201.31.8

Hongkongiin statusiig Taiwan l awah bhda! Barag oilgomjtoi!

Avatar

Zochin 2020-07-21 148.253.16.181

Darga nar huduu tenej yvahaar eniig harj shiidver gargasai.. Archaagui yumaa Mongol ulsiin tur zasag gj dooroo devhtsej dotroo zodoldohoos uur chadah yum alga

Avatar

зочин 2020-07-21 84.63.151.13

Авлигачид ямар шийдвэр гаргах вэ?

Avatar

Зочин 2020-07-21 192.82.71.216

enemii tuluu l zvtgeh hregtei lompaniudiig gdaad dotood gj yalghgui ijil tatbartai hungulttei nuhtsil sanal blgj tatah hregtei gdaad lompaniudiig vzen uaddg teneg bdlaa bolibol taaran

Avatar

Зочин 2020-07-21 202.21.124.134

Singapore!

Avatar

Хаабар 2020-07-21 59.153.87.57

УБ хотод зарагдахгүй, түрээслэгдэхгүй байгаа энэ олон офисоо төр аваад маш хөнгөлөлттэй нөхцлөөр гадаадын санхүүгийн томчуудад өгөх хэрэгтэй. Зарагдахгүй байгаа тэр олон байрнууд ч эзэнтэй болно. Тэр офисын түрээсээс хэд дахин их орлого монголд үлдэх учир зоригтой хөдлөх хэрэгтэй. Орчин үед интернетийн хурд сайн байвал санхүүгийн салбарынхан хаанаас ч ажиллахад болно,

Avatar

Аяар 2020-07-21 64.119.22.253

Тэгвэл face ийн оркууд үнэгүй өгье гэж орилж байгаа хүнийг шород хатаа хөрөнгийг нь хураа гэж орилно. Тэгээд тэнэг эрх мэдэлтэнгүүд нь тэд нартаа таалагдах гээд баахан хүн нэлмэгдүүлнэ, гадныхан бүр ирхээ болино

Avatar

Зочин 2020-07-21 103.10.23.101

Бид арис шир боловсоруулах түгээрээн бүтээнтхүүн хийх үүлдвэрээн улс АН улсаар болон бусад улсаар барилчах болцоо байгаа юм биш үү Мөн нүүрэс төмөр зэсээн боловсоруулах үүлдвэрээн бариулах юм биш үү

Avatar

Зочин 2020-07-21 78.187.120.177

Сонгуулийн дараа бүгд амрах гээд арилж өгсөн, өрсөлдөөд ядаж ганц гаднын компанийг оруулаач дээ, бас ОТ шиг хэн оруулав гээд шүүгдэх юм болов уу , нээрээ

Avatar

Зочин 2020-07-21 66.181.161.36

Одоо манай улс дэлхийгээс тусгаарлагдсан хуурай арал болжээ

Avatar

Зочин 2020-07-21 192.82.66.242

Манай төрийн тэргүүн үүний төлөө сүүлчийн цамцаа тасартал үзэх хэрэгтэй.

Avatar

Zpchon 2020-07-21 66.181.186.58

Busad ornuud gadniikhniig tatakh gj ursulduj baikhad manaikh gargakh gj zytgetsgeekh um daa khuurkhiis. Bid delkhiin davtsand gantsaaraa bish. Tednii dyrmeer l togloj bj amid yldetsgeene. Bidnii dyrmeer toglokh gants ch amitan oldokhgyi shyy dee.

Avatar

Зочин 2020-07-21 115.84.72.34

Илүү дутуу хачиргүй сайн мэдээ болжээ

Avatar

Зочин 2020-07-21 174.197.7.48

Монгол өрсөлдөөч,

Avatar

zochin 2020-07-21 84.71.188.125

baigaagaa hooj gargah geed zavgui bgaam bish uu?

Avatar

Зочин 2020-07-21 66.181.161.50

хаха

Avatar

Зочин 2020-07-21 182.160.1.149

Манай монголын удирдагчид харанхуй хэвээрээ байнаа. Хэл ус байхгүй, санхүү зах зээл мэдэхгүй, бүжиг наадам хийсэн хүмүүс. Хэлгүй бол үнэхээр хөлгүй гэдэг үнэн юм. Монголын хоёр дох хэл Англи гэдгээ зарлаад тус хэлний бодлогоо боловсруулаачээ. Бүх нийтийг хурдхан англи хэлтэй болгоочээ. Ингэж болохгүй айгаад байгаа юм бол ядаж орос хэлтэй болгооч.

Avatar

Зочин 2020-07-21 202.179.21.234

harin tiim Sanhuu angli hel technology uls toryn medleg dutaj bn

Avatar

Зочин 2020-07-21 176.63.23.193

Английн колони байсан орнууд л англи хэлийг албан ёсны хоёрдогч хэлээ болгодог. Монгол хэлээ мөхөж байгаа дээр нь бүр мөхөөх юм байна л даа англитай холиод

Avatar

зочин 2020-07-21 202.126.88.66

Тайванийг энд юу гэж оруулдаг юм бэ дээ, хонг конгийн араас удахгүй явна шдээ

Avatar

зочин 2020-07-21 202.126.88.66

Өрсөлдөөд байх зүйл байхгүй, хонг конгийн фирмууд бүгд сингапур руу нүүж байгаа

Avatar

Зочин 2020-07-21 202.55.188.81

АЗИЙН ХАМГИЙН ЯДУУ УЛС МООРКУУДАД ЕР НЬ ЯМАР ХАМАА БАЙНА АА. САНХҮҮГИЙН ТӨВ ГЭДГЭЭ Ч МООРКУУД МЭДЭХГҮЙ ШАХУУ ШДЭЭ ЧААВААС. ЯАЖ ХЯТАДЫГ ХИЛЭГНҮҮЛЧИХГҮЙХЭН ШИГ ХЭДЭН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЖ БОР ӨДӨР ХОНОГИЙГ АРГАЦААХ ВЭ ГЭДГЭЭ Л БОДОЖ СУУВАЛ БАРАВ. АЗИ ТИВИЙН НҮҮРИЙГ ТАХАЛДАГ 2 НЬ Л ЯПОН СОЛОНГОС. АЛЬ НЬ Ч БОЛСОН ЯАХАВ.СО НЬ АРАЙ МОЯА НАРТАА ОЙР ЮМ БОЛОВ УУ ДАА! ХЭЛ АМТАЙ ВИЗ НЬ ХАМГИЙН АМАРХАН ГАРНА, ОЧИХОД АМАР. ЯПОНЧУУД БОЛ МАЙ ЦААШАА, ЯДУУГАА МЭДЭХГҮЙ МАНАЙ УЛСАД АЯЛНА Ч ГЭХ ШИГ ГЭЭД Л ВИЗ Ч ДАРАХГҮЙ

Avatar

Зочин 2020-07-21 192.82.75.203

Үүнийг манайх ашиглаж ыолохгүй юм байх даа

Avatar

Зочин 2020-07-21 176.63.23.193

Япон болоосой. Арай юм үзсэн улс. Өмнөд солонгос ч өлөн хэвээрээ байгаа улс

Avatar

Зочин 2020-07-21 202.126.90.15

Yapon,Solongos bol Aziin baruud, bayn ornuud. Bid l harin tednii derged jinhene guigachin sh dee.
Teriigee medehgvi mun ch ih huusurhiimaa ! Ene bol kommunist hooson bardamnal !!!

Avatar

Зочин 2020-07-21 202.126.90.15

Daviluun zangaaraa hool hvns, huvtsas hunar hiigeed vzeerei !
Sots-iin veiin “guylaagvi baij shireeldeg” zangaaraa Ta hol yavah uu ?!

Avatar

зочин 2020-07-21 66.181.161.105

Япон Солонгос мэтийн ядуу гуйлгачин улсууд хүний илүү дутуугаас хүртчих санаатай …… Монгол шиг ядуу ч гэсэн давьлуун байх хэрэгтэй шд .

Avatar

kub 2020-07-21 202.126.89.77

sain l kharsan bndaa

Avatar

Зочин 2020-07-21 202.126.88.135

Тайвань өөрсдийгөө яая гэж баыхад юун төв болох, татвар өндөр, цалин бага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж