Аюулт үзэгдэл, ослын улмаас 105.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ | News.MN

Аюулт үзэгдэл, ослын улмаас 105.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Аюулт үзэгдэл, ослын улмаас 105.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Аюулт үзэгдэл, ослын улмаас 105.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар, агаарын үнэмлэхүй их температур 2020 оны зургадугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл суманд +39.3 хэм, үнэмлэхүй бага температур Хөвсгөл аймгийн Хатгал суманд -4.1 хэмд хүрчээ.

Мөн 2020 оны зургадугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Дорнод аймгийн Дашбалбар суманд 134.5 мм-т хүрсэн байна. Үнэмлэхүй их салхины хурд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар түр зуур 46 м/с-д хүрсэн байна.

Харин 2020 оны эхний хагас жилд аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2692 болж, өмнөх оны мөн үеэс 276 (9.3%)-өөр буурсан байна. Объектын түймэр 1932 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 629 (24.6%)-өөр буурсан байна.

Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд мал, амьтны халдварт галзуу өвчний 63, боом өвчний 4, шүлхий өвчний 1, тарваган тахал өвчний 1, шинэ төрлийн корона вируст (Covid-19) халдварын 220 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2020 оны эхний хагас жилд нийт 99 хүн амь насаа алдаж, 266 хүн түлэгдэж, бэртэж, өвчилсөн байна.

Амь насаа алдсан шалтгааныг нь авч үзэхэд объектын түймрийн улмаас 48 хүн, усны ослоор 33 хүн, хүчтэй салхи, шуурганы улмаас 2 хүн, үерийн улмаас 2 хүн, бичил уурхай, нурангийн ослоор 1 хүн, бусад золгүй явдлын улмаас 13 хүн тус тус амь насаа алджээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2020 оны эхний хагас жилд 926 гэр, байшин, орон сууц шатаж, өмнөх оны мөн үеэс шатсан гэр, байшин, орон сууц 75 (7.5%)-аар буурав.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2020 оны эхний хагас жилд 105.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 173.5 сая төгрөг зарцуулсан бол 1684 хүнийг аварч, 69.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж