Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг завсарлуулав | News.MN

Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг завсарлуулав

Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг завсарлуулав

Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг завсарлуулав

НЭМЭЛТ: 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал 22.00 цаг болсон тул завсарлаж, маргааш 09.00 цагаас үргэлжлэхээр болжээ. Шүүх хуралдаанд нотлох баримтыг танилцуулж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нэмэлт тайлбар хэлсэн бол хохирогчоор оролцож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар гэм буруугийн асуудлаар мөн тайлбараа хэлжээ.

Эд мөрийн баримтыг шинжлэн судалж дуусчээ

НЭМЭЛТ: 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал хэрэгтэй холбоотой эд мөрийн баримтыг шинжлэн судалж дуусаад 13.00 цаг өнгөрч байхад түр завсарлуулжээ. Шүүх хуралдаан 14.00 цаг өнгөрч байхад эхэлж,  дүгнэлт танилцуулж эхэлсэн байна.

Эд мөрийн баримтыг шинжлэн судалж байна

НЭМЭЛТ: 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.11 цагт ирц бүртгэснээр эхэлсэн байна. Шүүх хурлаар одоо эд мөрийн болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримт шинжлэн судалж байгаа аж.

Гурван жил гаруйн хугацаанд сунжирсны эцэст болж буй энэхүү шүүх хурлын процесс олон нийтийн анхаарлын төвд байна.

Учир нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Г.Батбаяр “С.Зоригийн хэргийн захиалагчийг олж илрүүлэх, хэрэг мөрдөн шалгалтын ажиллагаа дуусч, шүүх рүү шилжих гэж байхад эрүүдэн шүүх гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Энд ганцхан зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрүүдэн шүүх гэдэг үг хэллэг маань Эрүүгийн хуулийн 251 буюу одоогийн Эрүүгийн хуулийн 21.12-оор шийдэгддэг. Энэ нь эрүүдэн шүүх гэдгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэсэн тусгай сүбьектүүд хэрэгжүүлдэг. Гэтэл энэ нөхцөлд хүнийг эрүүдэн шүүх буюу зодож, тамлаж байгаа хүмүүс нь хоригдолууд. Тухайн хоригдолууд энэ үйлдэлдээ ял шийтгэл хүлээж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан юмуу, Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай хуулиа зөрчөөд хүний биед гэмтэл учруулаагүй зодсон байх юм бол сахилгын арга хэмжээ авагдана. Өөрөөр хэлбэл дээр дурдсан зүйлчлэлээр бусад хүмүүсийн үйлдсэн үйлдэлийг шалгах ёстой байтал манай үйлчлүүлэгчдийг үйлдсэн хэмээн оруулж ирээд байгаа нь өөрөө зориуд яллах, эсвэл захиалагчдын зүгээс  хийгдэж байгаа С.Зоригийн хэргийг эзэнгүй болгох, замхруулах, ял завшуулах гэсэн оролдлого гэж ойлгож байна” хэмээн өмнө нь хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлж байв.

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.21/ 09.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилнэ.

Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм.

Уг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт буюу долдугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Эхний өдрийн шүүх хуралдаанд С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-07-21 103.26.193.234

ЭРҮҮДЭН ШҮҮХ ГЭДЭГ ОЙЛГОЛТ МӨРДӨН БАЙЦААГЧ,ПРОКУРОР НАР МЭДҮҮЛЭГ АВАХ ҮЕЭРЭЭ ХИЙДЭГ ҮЙЛДЭЛ, ГЭТЭЛ ШОРОНД ХОРИГДЛУУД БИЕ БИЕНЭЭ ЭРҮҮДСЭН БАЙДАГ,ТЭГЭХЭЭР ЭНЭ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ХУРЦ, ЭРДЭНЭБАТ, МӨРДӨГЧ НАРТ ОГТ ХАМААГҮЙ БОЛЖ БАЙНА,ХУРЦ НАР ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ҮҮ ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ШҮҮЖ БУЙ БОЛОХООС СОДНОМДАРЖАА,ЧИМГЭЭ, НАР ЗОРИГИЙГ АЛСАН УУ,ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ШҮҮЖ БУЙ ЮМ БИШ БИЗ ДЭЭ,ЭРДЭНЭБАТ ПРОКУРОР "ЭДНУУС ЗОРИГИЙГ АЛСАН НЬ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТААР НОТЛОГДСОН" ГЭЖ УДАА ДАРАА МЭДЭГДСЭН.

Avatar

Зочин 2020-07-21 172.58.140.3

Eruuden shuusen ni barimttai shuu!

Avatar

далай 2020-07-21 124.158.120.30

зохион байгуулалтай албан тушаал эрх мэдэл хүч чадал бүх арга ашиглаж хүнд ял хүлээлгэхийг оролдсон шүү лээ эрхэм өмгөөлөгч гуай

Avatar

Зочин 2020-07-21 124.158.120.30

зохион байгуулалтайгаар хүнд ял тулган эрүүдэн шүүж тамлан зовоох ажилыг гардсан хүнийг шүүж байгаа тул сайн хийх хэрэгтэй

Avatar

иргэн 2020-07-21 66.181.161.6

Бичлэгууд баримт болмоор л юм

Avatar

Зочин 2020-07-21 66.181.185.174

Яасан удаан ядаргаа ажиллагаатай шуух бэ?!! Мэргэжлийн мэддэг, боловсролгуй этгээдууд хаа сайгуй иймэрхуу « тугжээ» болоод нийгэм ердее ч урагшлахгуй юм!

Avatar

Зочин 2020-07-21 203.91.115.48

Хоригдол хянагч энэ хэрэгт ямар, ч хамаагүй байж хүн зодох уу хэн нэгэн захиалаад л зодуулж таараа

Avatar

зочин 2020-07-21 66.181.178.72

Батбаяр өмгөөлөгчийн үйлчлүүлэгчид нь эрүүдэн шүүхийг захиалсан юм биш үү? Хүнтэй ямар харгис харьцаж байсныг олон нийтэд дэлгэсэн биз дээ?? Одоо тэгээд юу гээд байгаам?

Avatar

Зочин 2020-07-21 202.179.26.172

"Хүнтэй ямар харгис харьцаж байсныг…" гэнэ ээ. Хүн биш л дээ. Алуурчид юмаа. Алуурчидтай тэгж харьцах багадна.

Avatar

Зочин 2020-07-21 202.55.188.94

Нээрээ содномдаржаа, чимээ нар ч цэвэр биш байх аа

Avatar

Zochin 2020-07-21 80.187.85.233

Ene hurtz , ger bul ni denduu bolovsrolgui , humuus baidag yum bolov uu? Unen baih aa!!!

Avatar

Зочин 2020-07-21 59.153.114.65

Хурц этгээд хатуу хариуцлага хүлээх ёстой.

Avatar

Зочин 2020-07-21 202.126.90.159

Күрц чинь БАЯД шүү дээ

Avatar

Зочин 2020-07-21 202.179.26.24

Орос Оюун буриад Хурцаасаа ч илүү нохой загнаж байгаа.

Avatar

зочин 2020-07-21 66.181.161.105

За ёстой шаалаадаа , Гурц буриад байж харагдаарай …

Avatar

zochin 2020-07-21 202.179.26.184

dongoj say bichsen setgegdel yaachich vaa ???

Avatar

Зочин 2020-07-21 202.179.26.184

S.Zorig agsniig chen zachiaalj aluulsan um be?? ,zachialagch chen be ?? ,Nymdorj meddeg ,tegeed dandaa nuudag !!! yagaad Nymdorjoo ???

Avatar

зочин 2020-07-21 202.126.90.22

Тарвагандорж болж таарнаа . ха ха ха

Avatar

Зочин 2020-07-21 66.181.161.54

маш тодорхой эмгэнэлт жүжиг гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой баймаар юм элбэгдорж ,хурц нарын гэмгүй хүмүүсд тохоод хэргийг маш хурдан хаах гэсэн тэнэглэл шүүх хурдан үнэн мөний нь олох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-21 202.9.46.153

х****а

Avatar

ЗОЧИН 2020-07-21 124.158.79.169

ЗАХИАЛАГЧИЙГ ТОГТООЖ , ХЭРГИЙГ ЭЦЭСЛЭВЭЛ САЙН САН !!! ХЭН ХААХ ГЭЖ ЯАРААД БАЙСАН ТЭР ХҮН Л БОЛЖ ТААРНА !!!

Avatar

Зочин 2020-07-21 202.131.245.243

Амгаланбаатар захиалагчийг хэлсэн гээ биз дээ?

Avatar

Зочин 2020-07-21 202.179.26.172

Захиалагчийн илрүүлэх тун дөхсөн боловч Нямдорж саад тотгор тавиад байгаа. Нямдорж сайд байхдаа тарааж шинээр байгуулсан ажлын хэсэг нь одоо захиалагчийг замхаруулах ажилдаа ханцуй шамлан орсон бизээ.

Avatar

Зочин 2020-07-21 202.9.46.153

тэгж харагдаад байгаа юмдаа

Avatar

содномдаржаа, чимгээ нар яг ч гэмгүй биш байхаааа нооотойдоо 2020-07-21 202.179.21.236

яг энэ хүмүүс нэрээ эрүүдээд зодоод байгаа баримт байвал яллах хэрэгтэй. түүнээс тэр үзүүлсэн бичлэгт хоригдлууд л хоорондоо янз бүр болж байгаа байдал харагдсандаа. заза мэдэх юм алга. гэхдээ эцсийн эцэст хуулийнхныг сайн ажилласан гэж боддогдоо…

Avatar

Зочин 2020-07-21 202.131.245.243

Чияаж мэдээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2020-07-21 203.91.115.41

Одоо Зоригийн хэрэг илрэхгүй нь тодорхой боллоо. Ямар зорилготой ингэж ажлын хэсэгт нь ял өгөх гэж улайраад байгаа юм. Хуулийнхан мэдэж л байгаа. Бичлэгт гарсан зүйл бол шоронд хэвийн үзэгдэл, одоо ч байгаа цаашид ч байна. Цаашид томоохон захиалгат хэргүүд илрэхгүй байх, илрүүлсэн хүмүүсийг нь шоронд хийдэг жишиг л тогтоно доо.

Avatar

Чулуун 2020-07-21 43.228.130.39

Больж үз. Мөнгө, эрх мэдэлтэй нь дуртай хүнээ яргалж болно гэсэн үг үү…

Avatar

Зочин 2020-07-21 202.179.26.172

Энэ их шившигтэй шүүх хурал болж байна. Шүүх хурал ч болох ёсгүй зүйл. Гэмт этгээдүүдийг нүүрэлдүүлж нэгийг нөгөөгөөр дарамтлуулсан төдий зүйл. Сүртэй юм. Хэзээнээс ийм либерал болчихсон юм? Одоо ч цаана чинь байцаагч нар барьсан халаасны хулгайч нараа зодохдоо зодоод өдөржин хана ширтүүлээд зогсоож байна. Гэтэл одоо энэ юу вэ? 3 жил үргэлжилсэн шүүх хурал. Яг яагаад байна? Яах санаатай байна аа? Өшөөгөө авч байгаа юмуу? Хууль шүүхээр дарамталж нэг төрлийн эрүү шүүлт аль хэдийн болоод хариугаа

Avatar

Зочин 2020-07-21 202.131.225.197

Заавал биед хохирол учруулж байж эрүүгийн хэрэг болдог юм уу аан, сэтгэл санааны ноцтой хохиролыг тэгээд яах уу. Битий хуулийн цоорхойг ашигла, ашиглах гэж байгаа юм бол, ажлаа мэддэг өмгөөлөгч санаатай юм бол арай өөр дөнгүүр гаргалгаа гарга.

Avatar

зочин 2020-07-21 202.21.120.66

Хурц болон түүний багийхан эрүүгийн хуулийг маш сайн мэддэг учир зориуд хоригдлуудаар зодуулж тамласан байж болзошгүй. Чимгээ, Содномдаржаа нарын биед гэмтэл учирлаа гэхэд тэд эрх чөлөөгүй хүмүүс хаана хэнд хандаж гэмтлийн зэрэглэлээ тогтоолгох билээ дээ. тэгээд ч хонгилын шүүгч нар Хурцыг шүүж байгаа нэртэй 3 жил болж байгаа ш дээ. өнгөрсөн жилийн намар их сүртэй эхэлсэн шүүх хурал одоо болтол дуусаагүй гэхээр шүүгч хэний талд ажиллаж байгаа нь тодорхой бус уу

Avatar

Zochin 2020-07-21 202.179.26.184

Allalgiin zachialagchiig albaar olon jil nuusan, odooch nuudag!!!, chutguur Nymdorjig schalga!!!

Avatar

Зочин 2020-07-21 202.179.6.162

ТЭР ХҮМҮҮС а******н МӨН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРААД ЭРҮҮДЭН ШҮҮЛТ ХИЙСЭН ЭЛБЭГДОРЖИЙН НОХОЙНУУД ЯЛАА АВАХ ЁСТОЙ ШҮҮ

Avatar

zochin 2020-07-21 202.179.24.24

Хурц тангарагаа зөрчсөн үндэслэлээр хүлээх хэрэгтэй юм шиг гэтэл гол албан тушаал

Avatar

Зочин 2020-07-21 66.181.161.110

Нямбаатар залуу хүн байна даа, ах нарынхаа булхай хэрэг үүдийг илчлээд өгөөч. Ялангуяа Нямдоржийн бантанг.

Avatar

Зочин 2020-07-21 66.181.161.110

Нямдоржийг өөрийг нь шалгах хэрэгтэй. Хэргийг будлиантуулсан. Будлиантуулах гэж оролдож ч байна. Төрийн нууц задалсан хэргээр яллах бүрэн боломжтой. Уг нь Нийслэлийн прокурорын газар хэрэг нээсэн байсан боловч дарга нь огцорч замхарсан.

Avatar

Зочин 2020-07-21 66.181.161.110

Одоо Нямдоржийн нөлөө багассан учраас наад хүмүүсийн талд шийдээд орхих хэрэгтэй. Хүнийг харгис хэрцгийгээр алсан хүмүүс тэр байтугай зовлон амсах ёстой. Хэд цохиулаад үхэх шахаад сэхээнд байж байгаад тахир дутуу болж гарч ирсэн юм шиг эсвэл ухаан орохгүй байсаар үхчихсэн юм шиг зүгээр тийм бол олон сар үргэлжилсэн шүүх хурал байж болох. Гэтэл тийм биш зүгээр цэргийн дэглэм.

Avatar

Zochin 2020-07-21 64.119.17.182

ene ugaas zohiomol hereg shuu, hen uund itgeh yum, zahialagchiig ny olohgui baina gedeg ugaas zoriud hiidej baigaa ajil, huuliin baiguullagiin zavhral

Avatar

Энэ Хурцад даруулга хэрэгтэй 2020-07-21 103.229.121.148

Энэ Хурц өөрийгөө Монголын бүх хүнийг атгаж байдаг гэж боддог хүн дээ. Бүр үнэндээ өөрийгөө хуулиас дээгүүр гэж боддог хүн. Санаж сарвайснаа авч чаддаг гэж бодно. Боловсролгүй болохоороо тэр л дээ. Жаахан амьдрал үзээд, уншаад боловсроод ирэхээрээ арай даруу болно л доо. Уншина гэдэг ч энүүнд тамын ажил байхаа даа.

Avatar

зочин 2020-07-21 202.179.27.221

Хурцыг дуугүй шоронд. нь хийвэлтахрна

Avatar

зочин 2020-07-21 192.82.66.37

Шүүх түргэн шийдвэрээ гаргах хэрэгтэй.Наад хүмүүсээ шийтгэ. Тэгвэл ард түмэн одоо л шүүх шудрага болох нь гэж харна шүү. Цаашаа олон хэргүүдийг шийдэх эхлэл зөвөөр тавигдаж, шүүхэд итгэх итгэл сэргэж, төрөөс хулгай хийсэн хулгайчид айж эхлэнэ. Тэд хулгайлсан зүйлээ буцааж төрд өгөх болно.Төр тэрүүгээр нь өрөө дарах сайхан цаг ирнэ.

Avatar

Зочин 2020-07-21 66.181.161.110

Зоригийг гахай шиг төхөөрсөн новшнуудыг яасан ч яадгийн.

Avatar

зочин 2020-07-21 66.181.182.236

Амьд гэрчтэй энэ хэрэг ингэж сунжрах гэж.
Одоо хүртэл амьд байгаа гэрч а******н мөн бишийг
шууд заачмаар юм.

Avatar

Зочин 2020-07-21 202.9.46.47

Хамгийн хачирхалтай нь тэр алуурчид нь өөрсдийг нь шүүж байхад хээв гэм хийсэн хүн шиг сууж байгаад ялаа авдаг. Чимгээ нь Зоригийн хэрэгт холбогдуулж баривчиллаа гэхээр хээв нэг нотлох баримт байгаамуу гэж асуудаг хачин шүү

Avatar

Зочин 2020-07-21 43.242.242.59

ЭНЭ ХЭРГИЙГ ХУРДАН ШИЙДВЭРЛЭЖ ГЭМГҮЙ МӨРТЛӨӨ БУРУУТАН БОЛЖ ХОРИГДОЖ БАЙГАА ЧИМГЭЭ МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ ЦАГААТГААЧ ЭЭ. ЗААВАЛ ЭЗЭНТЭЙ БАЙЛГАХ ГЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ.

Avatar

Зочин 2020-07-21 66.181.161.110

Гэмгүй хүнд 3 шатны шүүх ял өгдиймуу. Тэнэг мал вэ яасан.

Avatar

Иргэн 2020-07-21 202.21.96.212

өөр өө мал

Avatar

Монгол 2020-07-21 103.229.122.143

Монголын шүүх гэж хөгийн болсон юм байна даа илэрхий баримттай хэргийг шүүж чадахгүй нэг а******н боловсролгүй генералд дээрэлхүүлээд доромжлуулаад байж байна даа монголын ард түмэн харж байгаа шүү битгий тэнэг гэж бодоорой

Avatar

зочин 2020-07-21 66.181.161.105

Ингэж ингэж ,, машаан өндөр үнээр авсан байна ,, гэж шаахгэж байгаан ..

Avatar

Зочин 2020-07-21 202.55.188.82

Naaduulaa yasan udaan shuudeg ym be

Avatar

Зочин 2020-07-21 202.21.108.248

Nyamdorj Zorigiin hergiin zahialagchiig avarch uldeh gej mash ih huchin zutgel gargaj baina. Aluurchid mash olon notloh barimt uldeesniig yaj darah gej baigaa ni oilgomjgui. Shuugchid allagiin ezdiig arai ch taviad tuuchihna gej baihgui baihaa.

Avatar

зочин 2020-07-21 202.21.120.66

яасан дуусдаггүй хурал вэ тэгж байгаад саринуулах гээд байгаа юм биш биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж