Японоос 260 иргэн эх орондоо ирлээ | News.MN

Японоос 260 иргэн эх орондоо ирлээ

Японоос 260 иргэн эх орондоо ирлээ

Японоос 260 иргэн эх орондоо ирлээ

НЭМЭЛТ: Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 261 иргэн эх орондоо ирлээ. Тусгай үүргийн онгоц 22.00 цагт Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардсан юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хүлээн авч байна.

Posted by Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар on Tuesday, July 21, 2020


Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс гадаад улс оронд буй эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ шат дараатайгаар татан авч байна. Энэ хүрээнд тусгай үүргийн онгоц өнөөдөр /200.07.21/ 09.45 цагт Япон улсыг зорилоо. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийтдээ 260 иргэн эх орондоо ирэх төлөвтэй байна. Тусгай үүргийн онгоц 21.15 цагт Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардана.

Энэхүү нислэг нь гадаадаас иргэдээ татан авч буй 38 дахь үүргийн нислэг бөгөөд долдугаар сард хийгдсэн найм дахь нислэг болж байна. Үүний зэрэгцээ, энэ долдугаар сарын 26-нд Улаанбаатар-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр долдугаар сарын 28, 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд дахин хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Мөн долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд нислэг үйлдэж, нийт 1470 иргэнийг татан авах юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн гадаадад буй иргэдээ татаж байна. Өнгөрсөн хугацаанд буюу гуравдугаар сард 1057 иргэнээ татан авсан бол дөрөвдүгээр сард 1064, тавдугаар сард 1368, зургадугаар сард 2427 иргэнээ тус, тус татан авсан байна. Харин энэ долдугаар сард 15 удаагийн тусгай үүргийн нислэгээр нийтдээ 3397 иргэнээ татан авахаар төлөвлөж байна.

А.АНИР

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Taliin huu 2020-07-21 202.126.89.192

Irgedee turgen shuurhai tatan avchirch bui UOK shadar saidad bayarlala

Avatar

Улсболд 2020-07-21 139.5.218.114

иргэдээ татан авах асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа УОК болон шадар сайддаа ажлын өндөр амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж