НҮБ: Монголд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл огцом нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

НҮБ: Монголд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл огцом нэмэгдсэн

НҮБ: Монголд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл огцом нэмэгдсэн

Дэлхий нийт цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ тахлаас үүдэлтэй эдийн засгийн төдийгүй нийгэм болон соёлын холбогдолтой нэлээд хохирол амсч байна. Дэлхийн бусад улсын адил цар тахал гарсан цагаас хойш Монголд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл огцом нэмэгдсэн талаар Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан болон Хүүхдийн Cангийн суурин төлөөлөгчийн газар мэдээлж байна.

Тухайлбал, 2020 оны эхний гурван сард НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байруудаар үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 87 хувиар нэмэгджээ.

Иймээс Covid-19 цар тахлын үед эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн Cангаас Япон улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нэн шаардлагатай эрүүл ахуйн багц болон Covid-19–ийн үед авах арга хэмжээний хоёр төрлийн удирдамжийн тусламжтайгаар Улаанбаатар дахь нийт зургаан нэг цэгийн үйлчилгээний төв болон хоёр түр хамгаалах байрны албан хаагчид цар тахлын үед эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэх боломжтой болжээ. Мөн ариун цэврийн багц ба Covid-19 –ийн үед авах арга хэмжээний удирдамжуудыг орон нутаг дахь 19 нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байруудад түгээж байна.

НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн, хатагтай Каори Ишикава хэлэхдээ "Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн дата мэдээлэл болон бусад нотолгооноос харахад Covid-19 цар тахал Монгол дахь эмэгтэйчүүд болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд сөргөөр нөлөөлж байгаа нь илэрхий байна. Тухайн мэдээлэлд тулгуурлан, Японы ард түмний санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн Сан энэ хүнд цаг үед эмэгтэйчүүд хүүхдүүдийн өмнө  тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг болохоор ажиллаж байна” гэв.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Бид хэдийгээр өөдрөг байхыг хүсч байгаа ч нөхцөл байдал цаашид хүндэрч болзошгүй тул бэлтгэлтэй байх шаардлагатай. Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө улам дордож байгаа бөгөөд үр дагавар нь ирэх он, бүр түүнээс ч цааш үргэлжлэх төлөвтэй байна. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бол ойрын гүйлт биш, харин холын зайн марафон юм. НҮБ-ын Хүүхдийн сан ба НҮБ-ын Хүн амын сан та бүхэнд тусалж дэмжихээр үргэлж хамт байх болно” гэлээ.

Мөн тэрбээр энэ хүнд цаг үед эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах үйлст зүтгэж буй нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны ажилчид болон бусад хамтрагчдадаа гүн талархал илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан хамтын ажиллагааны гэрээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан бөгөөд төслийн үйл ажиллагаа 2020 оны есдүгээр сарыг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж