Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа | News.MN

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав болон албаны бусад хүмүүсийн хамт 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж байна. Сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2020.07.20/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.

Уулзалтын эхэнд УБЕГ-ын дарга Б.Баасандорж Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тус газраас хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.

Тэрбээр, Улсын Их Хурал улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг 2018 оны зургадугаар сард баталсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газар бие даасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон. Энэ хугацаанд хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт болоод иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээний хувьд багагүй өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн талаар онцлов. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас “Нэг иргэн – Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг 2018 онд батлахад Улсын бүртгэлийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн чармайлт гарган ажилласан. Үүний нэг тод жишээ бол улсын бүртгэлийн цаасан эх нотлох баримт буюу бүртгэлийн архивын цахимжуулах ажлыг 2018 онд 100 хувь дуусгасан. Ингэснээр улсын бүртгэлийн нэгдсэн архивт хадгалагдаж байсан 150 сая орчим цаасан архивыг цахимжуулж, Монгол Улсад хамгийн том буюу 110ТБ хэмжээтэй цахим архив үүсээд байна. Түүнчлэн, Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг болосвронгуй болгоход Улсын бүртгэлийн байгууллагын оролцоо, үүрэг чухал болохыг тэмдэглэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзалтын эхэнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага болон хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд сайн ажилласан болохыг онцолж, танилцуулгатай холбогдуулан тодруулга авч, үүрэг, чиглэл өглөө. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахад юуны өмнө “Дижитал Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, улсын бүртгэлийн “Нэг цэг”-ийн үйлчилгээний төвийг хороод руу төвлөрүүлэх, өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн үйлчилгээг хорооноос авах боломжийг бүрдүүлэх. Түүнчлэн, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа тусгах, мөн үндэсний хөтөлбөртэй холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагаас боловсруулах дүрэм, журмыг энд онд багтааж боловсруулах үүрэг өглөө.

Уулзалтын төгсгөлд Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгжийн дарга нараас үйл ажиллагаатай нь холбогдуулан асуулт асууж, тодруулга авахын сацуу дээр өгөгдсөн үүрэг, чиглэлийн биелэлтийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал боловсруулж ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо. Тэрбээр бүртгэлийн үйлчилгээг боловсронгуй болгох, салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудал, эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлж байв.

ЭХ СУРВАЛЖ: УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Булган 2020-07-20 66.181.161.93

Баасандорж балайгаа зайлуулаач ээ. Адгийн н**ш

Avatar

иргэн 2020-07-20 192.82.66.151

Бүх яамдын дарга,мэргэжилтэнгүүдтйг бүгдийг нь шалгалт авч жинхэнэ мэргэжлийн туршлагатай хүмүүсээр шинэчлэхгүй бол УИХ-н гишүүн,Сайдын хүмүүс гээд яамдуудаар мэргэжлийн биш хүмүүс дүүрчихээд бие биеэндээ шаардлага тавьж чадахгүй урсгалаараа өдөр хоног өнгөөрсөн байдлаар Төрийн ажлын 4 жил өнгөрч байгааг мэдрэх хэрэгтэй байна ЕСайд болон ЗГ-н гишүүдээ.Төрийн алба унтаа байгааг сэрээх цаг болоогүй юу Оюунэрдэнэ сайдаа.

Avatar

зо 2020-07-20 202.9.40.19

монголчууд оюуны хомсдолд орчихжээ

Avatar

Зочин 2020-07-20 202.21.113.238

hajuudaa gatnuulaa suulgachihsan bgaagaa medej bgaa bh daa.

Avatar

Зочин 2020-07-20 202.9.46.62

Nyambaaaatar gedeg zulzagan kommunist haraa ih deeguur bolj dee.hool ni zohihoo bolij bgaa yum bna.

Avatar

зочин 2020-07-20 66.181.187.214

Баасандорж дампуугаа солиочээ

Avatar

зочин 2020-07-20 66.181.182.236

За мэдэхгүй юм. Баянгол дүүргээс бүртгэлийн лавлагаа авах гээд очсон чинь
цахим машинаас ав гээд явуулсан. 1-р давхарт нь очерлож очерлож машинаас нь авах гэсэн чинь
бүтээгүй. Тэгсэн чинь 1982 оноос өмнөх лавлагаа машинаас нь гардаггүй гэсэн. Тэгвэл тэр бүртгэлийн ажилтан нь
яах тэгэж иргэдийг чирэгдүүлдэг юм бол гэж бухимдсанаа л санаж байна. Эсвэл тэгэж чирэгдүүлж өөрсдөө зугаацдаг
юм уу бүү мэд.

Avatar

majig 2020-07-20 202.21.108.245

Caidaa ehneecee oligtoihon barij avna shuu , Manai huuli zuin yamnii ajiliig nymdorj ballacan shuu Huuli zuin yamnii ajiliig zov goldirold oruulah hariutsalga tand noogdoj baigaag ta oilgoh biz.

Avatar

Зочин 2020-07-20 202.131.251.109

ta baaskag yaj ch chadahgui shdee. tsahim uilchilgeenii gol gatsaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж