Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчид авлига авсан үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан эрхлэгч Ө.Алдармааг ажилд нь буцаан томилох шийдвэр гаргасныг эсэргүүцэн, жагсах болжээ.
Тус цэцэрлэгчийн багш, ажилчдын яриагаар Ө.Алдармаа нь нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2014-2017 онд ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд эцэг, эхчүүдээс хүүхдийг нь цэцэрлэгт авахдаа 500 мянган төгрөгийн хахууль авсан, хууль бус үйлдлийг нь хэлснийхээ төлөө багш ажилчид нь цалингаа хасуулах, ажлаасаа чөлөөлөгдөх зэрэг дарамт шахалтад ордог байжээ.
Хууль зөрчсөн үндэслэлээр өнгөрсөн хугацаанд шалгуулж байсан ч энэ асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй. Гэтэл нийслэлийн Боловсролын газраас түүнийг 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон үйлдлийг багш, ажилчид эсэргүүцэж байгаа юм.
“Тэд хууль зөрчсөн хүнийг буцааж эрхлэгчээр томилж болохгүй. Хэрэв асуудлыг шийдвэрлэж, өөр хүнийг эрхлэгчээр томилохгүй бол өлсгөлөн зарлахаас аргагүй байдалд очно” гэлээ.
Г.ХОРОЛ
Зочин 2020-07-20 27.104.144.79
Авилга авсан нь нотлогдсон бол халаачээ. Мөн түүнийг томилсон этгээдэд хариуцлага хүлээлгэ. Гэмт хэрэг үйлдснийг нь мэдсээр байж томилж байвал ашиг сонирхолын зөрчилтэй албан тушаалтан байна даа.
Зочин 2020-07-20 202.126.88.57
ИрльЛриьздд
сонгох эрхтэй иргэн 2020-07-20 202.179.8.118
шүүхээр тогтоогдсон юм уу монголд ийм жишиг тогтлоо шүүхээр эцэслэн шийдээгүй байхад нийгмийн сүлжээгээр хэрэгтэн болгоод байдаг, гэмт хэргийн нууц, хувь хүний эрх ашиг гэдэг зүйлийг уландаа гишгэж байна энэ асуудлыг нэг тийш болгомоор байна. Нөгөө хөөрхөн гөлөгний дараагийн хүн томилогдсон юм уу тэр хүн ажлаа хиймээр байх юм. Гэмт хэрэг үйлдсэн бол ял авах нь зөв гэдэг талыг баримталдаг хүн шүү. Энэ эрхлэгчийг танихгүй гэж бичихгүй бол бариулж магад ккк
Зочин 2020-07-20 202.21.117.2
ЗӨВ. АРД НИЙТЭЭРЭЭ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Зочин 2020-07-20 139.5.216.83
МАН сонгулийн санхүүжилтээ хаанаас босгосон нь илэрлээ…ккк… Мөнгийг нь босгож өгсөн хүнд эргээд өрөө төлөх хэрэгтэй, бас үргэлжлүүлэн санхүүжилт босгох шаардлагатай учраас буцаагаад томилсон байна. Бас хэн нэгэн монцгорынх нь нууц амраг байх нь тодорхой. Ингэж б ө г с өө худалдаж, төлбөрөө төлж байж л эрх мэдэл албан тушаалд хүрдэг болцон цаг шүү дээ…
зочин 2020-07-20 66.181.187.214
тэд үнэн хэлжээ ганц энэ цэцэрлэгч биш … дүгээр цэцэрлэгч гэсэн хүүхэд бүртгүүлэхэд 400,0 мянган төгрөг авдаг
Зочин 2020-07-20 83.20.250.164
Ter shadar said boldog nuhur ZDU chin shuu dee yagaad said bolson ve