Дэлхийн банкны тэргүүн зээлийн төлөлтийг хойшлуулахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны тэргүүн зээлийн төлөлтийг хойшлуулахыг уриалав

Дэлхийн банкны тэргүүн зээлийн төлөлтийг хойшлуулахыг уриалав

Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс "Зээлийн төлөлтийг хойшлуулах санаалчилга"-ыг 2021 оны эцэс хүртэл сунгахыг “Их-20”-ийн орнуудад уриалжээ.

Тэрбээр саяхан болсон “Их-20”-ийн бүлгийн сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын цахим уулзалтын үеэр ийнхүү уриалсан бөгөөд зээлийн төлөлтийг хойшлуулснаар улс орнууд эдийн засгаа сэргээхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Дэлхийн банкны тэргүүн, өндөр хөгжилтэй улс орнууд хямралын үед зохих арга хэмжээг авсаар байгаа ч энэ нь хангалтгүй байгаа учир илүү далайцтай алхам хийх хэрэгтэйг онцлов.

Мөн цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг хэдэн 10 жилд байгаагүй гүн хямралтай тулгарч, нэн ядуу орнуудын хувьд ядуурал хурдацтай нэмэгдэж, дундаж орлого буурч, өсөлт хасах үзүүлэлт рүү орж байгааг онцлоод, зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулахыг уриалжээ.

Эх сурвалж: XINHUA

 

.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж