Арабын Нэгдсэн Эмират улс Ангарагийг судлах төхөөрөмж хөөргөлөө | News.MN

Арабын Нэгдсэн Эмират улс Ангарагийг судлах төхөөрөмж хөөргөлөө

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Арабын Нэгдсэн Эмират улс Ангарагийг судлах төхөөрөмж хөөргөлөө

Арабын Нэгдсэн Эмират улс Ангарагийг судлах төхөөрөмж хөөргөлөө

Арабын Нэгдсэн Эмират улс түүхэндээ анх удаа Ангараг гаригийг судлахаар төхөөрөмжөө амжилттай хөөргөжээ. “Hope” буюу “Итгэл найдвар” нэртэй судалгааны төхөөрөмж Японы “Tanegashima” сансрын төвөөс орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний /2020.07.20/ 06.58 цагт хөөрсөн байна. Анхны төлөвлөгөөний дагуу долдугаар сарын 14-нд хөөргөх басйан ч цаг агаарын байдлаас болж хоёр ч удаа хойшилсон юм.

Нийт 200 орчим сая ам.долларын өртөгөөр бүтсэн энэхүү хөлөг нь улаан нүдэн гаригт хүрэхийн тулд долоон сар аялах шаардлагатай бөгөөд Ангараг гаригийг тойрон эргэж, агаар мандлынх нь талаар мэдээлэл цуглуулах үүрэгтэй юм. Дэлхийгээс Ангараг хүртэлх 494 сая километр замыг 121 мянган км/цагийн хурдтай туулах гэнэ.

Эдийн засаг нь зөвхөн эдийн засгаас хамааралтай байсан тус улсын хувьд шинжлэх ухаан, технологийн салбартаа анхаарч, дэлхийн том гүрнүүдтэй өрсөлдөж эхлээд байна. Өдгөө Ангараг гаригийг найман хөлөг судалж байгаа ба зарим нь гаригийг тойрон эргэж, зарим нь гариг дээр амжилттай буугаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-20 192.82.70.27

Мөнгийг нь лалынхан гаргаж, хийхийг нь япон хийсэн байна. Тэхлээр хаанахын хиймэл дагуул болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж