АНУ-ын арми ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын гар утаснуудыг тагнаж байжээ | News.MN

АНУ-ын арми ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын гар утаснуудыг тагнаж байжээ

АНУ-ын арми ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын гар утаснуудыг тагнаж байжээ

АНУ-ын арми ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын гар утаснуудыг тагнаж байжээ

ОХУ-ын цэргийн баазууд, засгийн газрын байрууд, элчин сайдын яамд дахь албаныхны гар утсыг Пентагоны санхүүжүүлсэн нэгэн судалгааны хүрээнд тагнаж байсан хэмээн албаныхан мэдээлжээ.

ОХУ-ын тэнгисийн цэргийн нууц туршилтын талбайд хүчтэй дэлбэрэлт болсны дараа өдөр буюу 2019 оны наймдугаар сарын 9-нд Миссиссипи мужийн Старквилл дэх нэгэн судалгааны баг Locate X нэртэй, олонд танигдаагүй тагнуулын технологи ашиглан 48 гар утасны байршлыг тогтоож чаджээ. Ингэснээрээ Миссиссипи мужийн их сургууль АНУ-ын армид гар утасны мэдээллийг ашиглан хэрхэн тагнуулын ажил хийж болох аюултайг батлах зорилготой байсан аж.

Цаг агаарын мэдээлэл, тоглоом зэрэг гар утасны хэрэглээний үеэр асдаг утасны байршил тогтоогчийн тусламжтайгаар дээрх судалгааны баг тэрхүү 48 гар утасны хөдөлгөөнийг одоо хүртэл хянасаар байжээ.

Ийн хянаж байхад зарим гар утаснууд Москва, Санкт Петербург, Северодвинск, Архангелск зэрэг хотуудын цэргийн баазууд дамжин явж байсан бол хоёр ч гар утас Куб, Азербайжанд очсон байна.

Дээрх 48 гар утасны байршил тогтоогдсон шалтгааныг зарим албаныхан туршилтын нууц талбайд болсон осолтой холбож тайлбарлаж байгаа гэнэ. Тухайлбал, дэлбэрэлтийн үеэр цахилгаан соронзон долгион маш хол цацагдсан гэнэ.

ОХУ-ын албаныхан хожим болсон явдлыг изотоп, шингэн хөдөлгүүр туршилтын үеэр галд автсанаар дэлбэрсэн бөгөөд ОХУ-ын цөмийн агентлаг Росатомын таван ажилтан нас барж, батлан хамгаалах яамны хэд хэдэн ажилтан хүнд шархадсан хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-20 64.119.25.110

оросууд мөнгө харахаараа амархан урвадаг юмөө

Avatar

Зочин 2020-07-20 202.21.108.248

Orosuud ertnees medej baisan bj boloh yum, ted gomdoj gonshignodgui bolhoor tsergiin alban haagchiddaa zuvhun dotooddoo uildverlesen utas barij, alivaa ajillagaa, tehnikiin zurag bichleg hiihiig 3 jiliin umnuus horigloson baidag.

Avatar

Зочин 2020-07-20 202.179.21.243

Тагнаагүй чагнаагүй байхаа новшийн гахай оросууд өөрсдөө гүйгээд очно

Avatar

зочин 2020-07-20 182.160.38.218

тархи угаалтаа гэж хэцүү юм даа, монголын либерал залуус АНУ-ын өмнөөс л ажлыг нь хийгээд үнэгүй хуцацгаах юм даа, нөгөө орос АНУ-ын сонгуульд оролцсонд бас итгэж байгаа биз дээ, гэтэл одоо болохоор оросыг тагнасан гэхээр худлаа болдог хаха, манай либерал залуус одоо нэг бодол санаа, байр сууриа тодорхой болгоно байгаа, юм л бол савлаж байх юм

Avatar

Зочин 2020-07-20 203.91.115.51

Бид өөрсдийн шийдэгдээгүй асуудлаа ярихаас зугатаж, аль тэр Америк, Оросын асуудлыг хоёр талд ороод л ярьдаг, хэрэлддэгээ больж, бүх цаг, мэдлэг, энергиэ Монголынхоо асуудалд хандуулдаг болж байж л хөгжих байхдаа. Оросыг “новшийн” гэвэл ч бид өөрсдөө бүр новшийн н**ш болно шүү.

Avatar

Зочин 2020-07-20 49.196.170.101

Новшийн оросууд өнөөх үлгэрээ л ярьж байна уу.

Avatar

ЗОЧИН 2020-07-20 202.55.188.92

Америк, Орос,Хятад гэсэн улсуудын талаар ярихаас илүү Монголынхоо тамын тогооноос гарах хэрэгтэй. Биднийг ийм болгох сонирхол гадна талд байгаа юм.

Avatar

зочин 13 2020-07-20 202.9.46.189

оросууд пактлахаараа л дандаа худлаа гаднаас буруутанг хайдаг бүгдээрээл нэгнээ чагнаж байдаг байлгүйдээ

Avatar

Зочин 2020-07-20 43.242.243.37

Хеерхий иванууд, орчин уед танк, ака-с илуу технологи чухал гэдгийг нэг мэдэрч дээ

Avatar

Л.Л 2020-07-20 66.181.166.134

Куб гэж ямар улс байдаг юм бэ? Шинэ улс нээгээд байх юм. Куба байлгүй дээ…

Avatar

ХЭХЭ 2020-07-20 66.181.188.171

ШАЛ ХУДЛАА

Avatar

Зочин 2020-07-20 182.160.34.241

GAIHALTAI, AMERIK YALNA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж