АНУ-ын арми ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын гар утаснуудыг тагнаж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

АНУ-ын арми ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын гар утаснуудыг тагнаж байжээ

АНУ-ын арми ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын гар утаснуудыг тагнаж байжээ

ОХУ-ын цэргийн баазууд, засгийн газрын байрууд, элчин сайдын яамд дахь албаныхны гар утсыг Пентагоны санхүүжүүлсэн нэгэн судалгааны хүрээнд тагнаж байсан хэмээн албаныхан мэдээлжээ.

ОХУ-ын тэнгисийн цэргийн нууц туршилтын талбайд хүчтэй дэлбэрэлт болсны дараа өдөр буюу 2019 оны наймдугаар сарын 9-нд Миссиссипи мужийн Старквилл дэх нэгэн судалгааны баг Locate X нэртэй, олонд танигдаагүй тагнуулын технологи ашиглан 48 гар утасны байршлыг тогтоож чаджээ. Ингэснээрээ Миссиссипи мужийн их сургууль АНУ-ын армид гар утасны мэдээллийг ашиглан хэрхэн тагнуулын ажил хийж болох аюултайг батлах зорилготой байсан аж.

Цаг агаарын мэдээлэл, тоглоом зэрэг гар утасны хэрэглээний үеэр асдаг утасны байршил тогтоогчийн тусламжтайгаар дээрх судалгааны баг тэрхүү 48 гар утасны хөдөлгөөнийг одоо хүртэл хянасаар байжээ.

Ийн хянаж байхад зарим гар утаснууд Москва, Санкт Петербург, Северодвинск, Архангелск зэрэг хотуудын цэргийн баазууд дамжин явж байсан бол хоёр ч гар утас Куб, Азербайжанд очсон байна.

Дээрх 48 гар утасны байршил тогтоогдсон шалтгааныг зарим албаныхан туршилтын нууц талбайд болсон осолтой холбож тайлбарлаж байгаа гэнэ. Тухайлбал, дэлбэрэлтийн үеэр цахилгаан соронзон долгион маш хол цацагдсан гэнэ.

ОХУ-ын албаныхан хожим болсон явдлыг изотоп, шингэн хөдөлгүүр туршилтын үеэр галд автсанаар дэлбэрсэн бөгөөд ОХУ-ын цөмийн агентлаг Росатомын таван ажилтан нас барж, батлан хамгаалах яамны хэд хэдэн ажилтан хүнд шархадсан хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж