Башёгийн эхний өдөр Какүрюү Ананд бэртлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Башёгийн эхний өдөр Какүрюү Ананд бэртлээ

Башёгийн эхний өдөр Какүрюү Ананд бэртлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн нагоя башё өчигдөр/2020.07.19/ албан ёсоор Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 2500 үзэгчтэйгээр эхэллээ. 15 өдөр үргэлжлэх башёгийн эхний өдөр Хакүхо Шоо Окинумитай тааран барилдаж башёг ялалтаар эхлүүллээ.

15 өдөр үргэлжлэх нагоя башё угтаа долдугаар сарын 5-нд Нагоя хотод зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас нийслэл Токио хот руу шилжсэн.

Харин Какүрюү Ананд Эндотой тааран барилдаж харамсалтайгаар ялагдсан юм. Ёкозүна Какүрюү эхний өдрийн барилдаандаа ялагдаад зогсохгүй тохойндоо бэртэл аван энэ удаагийн башёг өнжихөөр болжээ.

Өнөөдөр нагоя башёгийн хоёрдахь өдөр үргэлжлэн явагдана.

Өнгөрөгч гуравдугаар сард зохион байгуулагдсан хаврын башё Осака хотын "Эдион арена Осака" ордонд үзэгчгүй зохион байгуулагдаж Хакүхо Шоо 44 дэх түрүүгээ хүртсэн билээ. Харин тавдугаар сард зохион байгуулагдах байсан нацү башё цар тахлын улмаас цуцлагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж