Оросын Алтайн хязгаарт жингийн илүүдэлтэй хүний тоо нэмэгджээ | News.MN

Оросын Алтайн хязгаарт жингийн илүүдэлтэй хүний тоо нэмэгджээ

Оросын Алтайн хязгаарт жингийн илүүдэлтэй хүний тоо нэмэгджээ

Оросын Алтайн хязгаарт жингийн илүүдэлтэй хүний тоо нэмэгджээ

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Хоол судлалын ерөнхий эмч Виктор Тутельян орос иргэдийн таргалалтын талаарх сүүлийн үеийн статистикийг мэдээлсэн байна.

Өнгөрсөн 2019 оны байдлаар жингийн илүүдэлтэй иргэдийн тоо Алтайн хязгаарт нэмэгдсэн байна. Тодруулбал, 100 мянган хүнд жингийн илүүдэлтэй 5539 хүн ногдож байгаа нь улсдаа хамгийн өндөрт тооцогдов. Харин хамгийн бага үзүүлэлт Приморьед байгааг статистик харуулжээ. Приморийн 100 мянган хүнд жингийн илүүдэлтэй 549 хүн байгаа ажээ.

Алтай хязгаарын хүн ам гахайн мах, хиам, зайдас зэрэг өөх тостой хоолыг хүнсэндээ түлхүү хэрэглэж, биеийн хөдөлгөөн бага хийж байгаа нь өндөр статистик гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Харин Приморийн хувьд энэ бүс нутгийнхан далайн шинэ бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэх боломжтой байдаг нь нөлөөлжээ.

2019 оны дүнгээр Орост 2,1 сая хүн жингийн илүүдэлтэй гэж бүртгэгдсэн нь өмнөх 2018 оноос 172 мянгаар өссөн дүн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-21 64.119.24.88

Гэдэс дүүргэдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж