Улсын онцгой комисс /УОК/ олон нийтээс цуглуулж буй тусламжийн бараа, хандивын мөнгөний зарцуулалтаа ил тод болгоё. Тайланг ил тод болгохыг олон нийт төдийгүй гадаадад гацсан монголчууд ч шаардаж байна.
Улсын онцгой комиссын Шуурхай штабын зүгээс тусламжийн бараа, хандивын мөнгөний зарцуулалт Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны сайт дээр ил тод байршсан хэмээх тайлбарыг өгч байсан. Харамсалтай нь, тэрхүү жагсаалт нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шинэчлэгдээгүй байх юм. Covid-19 цар тахлын анхны мэдээг сонссон цагаас хойш Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, тэр хэрээр олон нийт, олон улсын байгууллагаас өнөөдрийг хүртэл хандив тусламж авч буй. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард 6 тэрбум гаруй төгрөг УОК-т цугласан бөгөөд дөрвөн тэрбум гаруй төгрөгийг зарцуулаад дууссан тухай тайлагнасан.
Үүний зэрэгцээ, Транперенси Интернэйшнл Монгол байгууллага хандивын мөнгөний зарцуулалтад хяналт тавихад сэжиг бүхий гурван гүйлгээ ажиглагдсан талаар манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Энэ талаар Трансперенси Интернэйшнл Монгол байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяраас дахин лавлатал, АТГ хүсэлтийг нь хянаж үзээд, хандивын мөнгөний зарцуулалтад ямар нэгэн зөрчил гараагүй гэсэн тайлбар ирүүлсэн гэсэн юм.
Үнэндээ УОК-т хэчнээн төгрөг цугларч буй нь тодорхойгүй, хяналт тавьдаг байгууллага ч байхгүй гэхэд болно. Учир нь, Улсын онцгой комиссын Шуурхай штаб хандивын мөнгөний зарцуулалт нээлттэй, ил тод байршсан байгаа. Үүнд АТГ болон Сангийн яам хяналт тавьж байгаа гэх боловч АТГ хандивын мөнгөний зарцуулалт хяналт тавих чиг үүрэг байхгүй. Хандивын зарцуулалтыг олон нийт ил тод байлгах асуудалд зөвлөмж хүргүүлдэг. Хандивын зарцуулалтад хяналт тавих чиг үүрэг нь Үндэсний аудитын газарт байдаг гэдэг.
Харин Үндэсний Аудитын газар нь УИХ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу санхүүгийн хяналт шалгалт хийдэг. Одоогоор УИХ-ын зүгээс иргэд, ААН-ээс цугласан хандивын зарцуулалтад хяналт тавих үүрэг ирээгүй байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн удаатай.
Тэгвэл хандивын мөнгийг юунд зарцуулж байна вэ? Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж буй иргэд нислэгийн тасалбар, тусгаарлагдах байрын төлбөрөө бүгдийг нь өөрсдөөсөө гаргаж буй. Үүний зэрэгцээ, тусгай үүргийн нислэгт багтахад тодорхой хэмжээний авлига өгөхийг шаардаж байна гэх яриа гадаадад гацсан монголчуудын дунд өрнөх болсон. Авлигын мөнгөгүй л бол эх орондоо ирэх ямар ч боломжгүй байгаа талаар тэд учирлаж байна. Гадаадад гацсан монголчууд ийнхүү эх орондоо өөрсдөө өндөр зардал гаргаад ч болтугай ирэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл гаргаж байна. Харамсалтай нь, төр засгийн зүгээс шахалт, дарамтаар бус тооцоо судалгаанд үндэслэн гадаадад буй иргэдээ татна гэх. Хэрвээ үнэхээр тооцоо судалгаанд үндэслэн гадаад буй иргэдээ татах гэж байгаа бол олон нийтээс цуглуулсан хандивын мөнгөний зарцуулалтаа ил болгож, хяналт тавих боломжийг олгох шаардлагатай байна.
zochin 2020-07-20 122.201.23.84
Короновирусын талаар ЭМЯ-аас мэдээлдэг шиг ил тод болгох нь туйлын зүйтэй асуудал
иргэн 2020-07-20 124.158.94.9
Алтанбулагт каринтилагдсан хүмүүсийн каринтины мөнгийг ОБГ-ын нябогийн хувь данс руу тушаалгаж байсан ямар учиртай юм бол бүү мэд. яагаад ийм данс өгч байгаа вэ гэхэд өөр данс байхгүй гээд байна билээ
Зочин 2020-07-20 192.82.71.168
НЭН ТУРУУНД ХУЛГАЙЧ НАР БИДНЭЭС ХУЛГАЙЛААД ГАДААДАД ГАРГАСАН ХОРОНГИЙГ САХИЖ БАЙДАГ ХУЛГАЙЧ НАРЫН ААВ ЭЭЖ АВГАЙ ХУУХЭД НУУЦ АМРАГУУД ИРСЭН.ТЭДНИЙ ХУВЬД 20-30 САЯ ТОГРОГ ТОЛСОН Ч ХОТОЙЛГУЙ ИРНЭ. ТИЙМЭЭС ЗОРЧИГЧДЫН НЭРИЙГ ИЛ БОЛГОВОЛ БИД ЭРХ БАРИГЧДЫН УНЭН НУУР ЦАРАЙГ ТАНИХ БОЛНО. ОДОО ХАРИН ОНДОР УНЭТЭЙ ОНГОЦНЫ БИЛЕТ, ХАХУУЛИЙН МОНГО ОГОХ БАЙТУГАЙ ХООЛНЫ МОНГОГУЙ БОЛЧИХСОН ЖИНХЭН АМЬДРАЛ ХАЙЖ ЯВСАН ЯДУУЧУУД УЛДЭЭД БАЙНА. ТЭД ОНДОР УНЭТЭЙ БИЛЕТ, ХАХУУЛЬ ТОЛОХИЙН ТУЛД ОР ТАВЬЖ УЛАМ ДАРАМТАД БН
Taliin huu 2020-07-20 103.26.194.183
Il tod shilen dansiig demjij bna
ББ 2020-07-20 150.129.140.14
Юун тооцоо судалгаа вэ? Тийм юм хийсэн бол ядаж тэрийгээ үзүүл. Үзүүлчих юм байхгүй гэдэгт харин ч нэг итгэлтэй байна.
НУДАРГА 2020-07-20 59.153.85.66
Ард иргэн бүр хараад шууд ойлгодог, энгийн байдалтайгаар харж байхаар "УОК" хөрөнгө мөнгөнийхөө зарцуулалтыг бүх телевиз ашиглан 14 хоног тутамд /хандив/ тайлангаа гарган танилцуулж байвал янз бүрийн "ХАР ЯРИА хар яриа ХАР ЯРИА" гарахгүй …
Улсболд 2020-07-20 66.181.189.64
Ил тод болгох нь зөв шүү. Иргэдээ татан авах асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллаж байгаа УОК болон шадар сайддаа ажлын өндөр амжилт хүсье.
Зочин 2020-07-20 66.181.186.108
Show Nyamkhuu neg uvchtund say gariu tugrug zartsuulj baina gesen chin uur neg emch ni 350 myanga gej heleed am ruugaa algaduulsan shuu. End hundlungiin shalgalt heregtei. Koronagaar ailgaj mash ih shahaa, shamshigduulalt yavagdaj baih shig.
Поорчик 2020-07-20 192.82.71.168
ПООРЧИК
Enh 2020-07-20 103.26.194.183
Il tod bailgah n zuv. Demjij bn.
Зочин 2020-07-20 66.181.185.174
Тусгаарлалт, шинжилгээ, билетний унэ зэргийг еерсдее даагаад ирэх чадалгуй олон хун Солонгост байдаг юм бнлээ!!! ГХЯ ажлаа хийдэггуй, естой дампуу !
Зочин 2020-07-20 202.126.89.181
Гадаадад байгаа манайхан тодорхой баримттай аль улсын элчин, консулын газрын хэн гэгч авилга авч бна гэдгийг сошиалаар тодорхой бичих хэрэгтэй. Тодорхой нотлох баримтгүй байж худлаа зүйл битгий хүмүүсийн сэтгэл санааг үймүүлээд бай!!! Бичиж хэлж чадахгүй гөлөлзөөд байгаа бол гүндалайн хэлснээр чацага алдаад явж бай!!! Энэ хандив авч байгаа УОК болон бусад байгууллагууд орлого, зарлагаа ард түмэнд ил шилэн дансаа нарийн тодорхой харуулах хэрэгтэй!!! Яагаад нуугаад байгаа юм бэ????
Зочин 2020-07-20 202.126.89.114
ЭМЯаманд цугларсан хэдэн тэрбумын хандивийн зарцуулалтыг бас шилэн дансаар ил тод тайлаггамаао байна. Одоо үнэхээр эргэлзэж эхэлж байна шүү.
Зочин 2020-07-20 176.63.23.193
Ингэж хэл ам хэрүүл тэмцэл болж заваарсан зунгаарсан юм болж байхаар цаад хэдхэн мянган хүнээ зүгээр л eрдийн нислэгээр ирүүлээд тусгаарлаач. Eрдөө юм зохион байгуулж чадахгүй юм даа. Шийдвэрлэж дийлшгүй хүнд асуудал биш юман дээр ингэж бөөн асуудал үүсгэх бол зохион байгуулалт муугийнх. Эрх биш тусламжийн мөнгийг ч арай идчээгүй байлгүй дээ
Хорио 14 хоног хангалттай 2020-07-20 67.81.184.102
МОНГОЛЫН ТӨР,УОК-С ОНГОЦНЫ ЗАРДЛЫГ,ЗОРЧИГЧИЙН ОВОГ НЭР,ОЧЕР ДУГААР,ӨДӨР,САРААР НЬ НЭЭЛТТЭЙ ТАВИХИЙГ ШААРДАЖ Б.А.
ЯЛАНГУЯА СОЛОНГОС,АНУ С ТАТАХ НИСЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭН 9/1 ӨМНӨ ТАТАХ ХЭРЭГТЭЙ Б.А
СУРГУУЛИЙН БОЛОН СПОРТЫН ЗААЛ,ТОМ МАЙХАН АШИГЛАН ТУСГААРЛАХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2020-07-20 192.82.71.168
ОДОО ХУРТЭЛ ТАТАЖТАВСАН БУХ ХУМУУСИЙН ОВОГ НЭРИЙГ ИЛ БОЛГО. АРД ТУМНЭЭС НУУДАГ НУУЦ ГЭЖ БАЙХ ЕСГУЙ.
Зоч 2020-07-20 66.181.161.13
Хэрвээ энэ бүхэн чинь үнэн бол юун ковид!! Их л ноцтой асуудал шүү!! Юун Хүрэлсүхийн засгийн газар!! Бүх зүйл ил тод байх зарчим чинь хаана байна аа !!!!….
Зочин 2020-07-20 66.181.161.97
Үнэхээр гадаадад гацсан монголчуудаас аль улсад суугаагаа элчингийн хэн гэх ажилтан хэнээс авилга нэхсэнийг тодорхой нэр хаягтайнь мэдээлээч .Өөх ч биш булчирхайч биш ийм тодорхой бус мэдээллээр ард түмнээ төөрөгдүүлэхээ болиоч..
Авилгал авч мэдэх л юм 2020-07-20 64.119.23.242
Төр бүх шатандаа дампуурсан. Тухай бүрдээ зарцуулалтаа ил тод тайлагнаад явахгүй яасан юм. Шударга ёс горьдоод хэрэггүй
Зочин 2020-07-20 139.5.219.86
3000 долларын хахууль өгч ирэх болж байна гэсэн энийгээ тодорхой болгоно уу
Монгол 2020-07-20 199.243.108.66
5 сая төгрөг
Зочин 2020-07-20 123.16.234.165
amisgaliin ymar brandiin apprat haanaas hedeer avsan be gedegee todorhoi bolgoo
Зочин 2020-07-20 202.126.89.51
Shudarga ajillaj b.gaa yum bol IL TOD bolgochihooch. Tiim bus bol husaj b.gaa ni todorhoi
Хр 2020-07-20 78.130.188.176
Яанаа зөв юма шардах хрэгтэй. Звхөн энэ ч биш өөр бусал зээл, бондуда ч хянаж, тайлан хүсэх хрэгтэй.
zochin 2020-07-20 66.181.186.85
mongolchuudyn maani khardakh serdekh setgekhuy khezee duusakh bol doo , khuurkhii nuguu khaldwar taraachikhguy geed l zutgej buy nu8guu khediig maani khardaad l ekhelj,
Зочин 2020-07-20 124.158.112.2
БҮҮР ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНГ БАЙНГА ТАВИХ ХЭРЭГТЭЙ. бИД ШААРДАХ Ч ЭРХТЭЙ.
Зочин 2020-07-20 66.181.180.30
Шилэн данс хэрэгтэй
haha 2020-07-20 103.111.68.3
haha yaahnav dee ter heden ord gazruud luivarddag litsenz yaaj avsan talaar l il bolgo
Зочин 2020-07-20 202.131.225.91
Иш энэ том том луйврын схемийн хажууд жижигхэн зүйлэлдээ. Гэхдээ хүмүүс хардаад хэцүү байдаг биз. Ил болгоход гэмгүй