УОК хандивын мөнгөний зарцуулалтаа ИЛ ТОД болгоё

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

УОК хандивын мөнгөний зарцуулалтаа ИЛ ТОД болгоё

УОК хандивын мөнгөний зарцуулалтаа ИЛ ТОД болгоё

Улсын онцгой комисс /УОК/ олон нийтээс цуглуулж буй тусламжийн бараа, хандивын мөнгөний зарцуулалтаа ил тод болгоё. Тайланг ил тод болгохыг олон нийт төдийгүй гадаадад гацсан монголчууд ч шаардаж байна.

Улсын онцгой комиссын Шуурхай штабын зүгээс тусламжийн бараа, хандивын мөнгөний зарцуулалт Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны сайт дээр ил тод байршсан хэмээх тайлбарыг өгч байсан. Харамсалтай нь, тэрхүү жагсаалт нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шинэчлэгдээгүй байх юм. Covid-19 цар тахлын анхны мэдээг сонссон цагаас хойш Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, тэр хэрээр олон нийт, олон улсын байгууллагаас өнөөдрийг хүртэл хандив тусламж авч буй. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард 6 тэрбум гаруй төгрөг УОК-т цугласан бөгөөд дөрвөн тэрбум гаруй төгрөгийг зарцуулаад дууссан тухай тайлагнасан.

Үүний зэрэгцээ,  Транперенси Интернэйшнл Монгол байгууллага хандивын мөнгөний зарцуулалтад хяналт тавихад сэжиг бүхий гурван гүйлгээ ажиглагдсан талаар манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Энэ талаар Трансперенси Интернэйшнл Монгол байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяраас дахин лавлатал, АТГ хүсэлтийг нь хянаж үзээд, хандивын мөнгөний зарцуулалтад ямар нэгэн зөрчил гараагүй гэсэн тайлбар ирүүлсэн гэсэн юм.

Үнэндээ УОК-т хэчнээн төгрөг цугларч буй нь тодорхойгүй, хяналт тавьдаг байгууллага ч байхгүй гэхэд болно. Учир нь, Улсын онцгой комиссын Шуурхай штаб хандивын мөнгөний зарцуулалт нээлттэй, ил тод байршсан байгаа. Үүнд АТГ болон Сангийн яам хяналт тавьж байгаа гэх боловч АТГ хандивын мөнгөний зарцуулалт хяналт тавих чиг үүрэг байхгүй. Хандивын зарцуулалтыг олон нийт ил тод байлгах асуудалд зөвлөмж хүргүүлдэг. Хандивын зарцуулалтад хяналт тавих чиг үүрэг нь Үндэсний аудитын газарт байдаг гэдэг.

Харин Үндэсний Аудитын газар нь УИХ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу санхүүгийн хяналт шалгалт хийдэг. Одоогоор УИХ-ын зүгээс иргэд, ААН-ээс цугласан хандивын зарцуулалтад хяналт тавих үүрэг ирээгүй байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн удаатай.

Тэгвэл хандивын мөнгийг юунд зарцуулж байна вэ? Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж буй иргэд нислэгийн тасалбар, тусгаарлагдах байрын төлбөрөө бүгдийг нь өөрсдөөсөө гаргаж буй. Үүний зэрэгцээ, тусгай үүргийн нислэгт багтахад тодорхой хэмжээний авлига өгөхийг шаардаж байна гэх яриа гадаадад гацсан монголчуудын дунд өрнөх болсон. Авлигын мөнгөгүй л бол эх орондоо ирэх ямар ч боломжгүй байгаа талаар тэд учирлаж байна. Гадаадад гацсан монголчууд ийнхүү эх орондоо өөрсдөө өндөр зардал гаргаад ч болтугай ирэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл гаргаж байна. Харамсалтай нь, төр засгийн зүгээс шахалт, дарамтаар бус тооцоо судалгаанд үндэслэн гадаадад буй иргэдээ татна гэх. Хэрвээ үнэхээр тооцоо судалгаанд үндэслэн гадаад буй иргэдээ татах гэж байгаа бол олон нийтээс цуглуулсан хандивын мөнгөний зарцуулалтаа ил болгож, хяналт тавих боломжийг олгох шаардлагатай байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж