Японы загасчлалын завинууд энэ сар гарснаас хойш байнга усан хил зөрчих болсныг Хятадын талаас анхааруулжээ. Зүүн Хятадын тэнгис дэх хоёр орны булаалддаг маргаантай хэдэн арлын орчимд Японы завинууд загасчилсан нь Хятадын дургүйцлийг төрүүлсэн байна. Харин Японы талаас дипломат шугамаар мэдэгдэл хийж, Сенкаку арал нь тус улсын эзэмшил учраас Хятадын анхааруулгыг хүлээн авахгүй хэмээжээ. Хятадаар Дяоюйдао нь хүн амьдардаггүй таван хэсэг арал, гурван хад юм.
Японы загасчлалын завинууд маргаантай арлын орчмоор тогтмол эргэлдэх болсон нь Зүүн Хятадын тэнгис дэх тус улсын ашиг сонирхлыг батжуулах оролдлого гэж ажиглагчид дүгнэжээ. Үүний зэрэгцээ Ишигаки мужийн албаныхан өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Сенкаку арлын өмнөд хэсэг дэх Тоноширо хэсгийн нэрийг Тоноширо Сенкаку хэмээн сольсон байна. Мэдээж үүнийг Хятадын талаас эсэргүүцсэн. Хятадын талаас ч маргаантай бүсэд өөрийн эзэмшлээ батжуулахаар хичээх болжээ.
Эх сурвалж: Japan Today
Зочин 2020-07-20 39.155.48.39
USA IS FATHER OF JAPAN
Зочин 2020-07-20 176.63.23.193
Хятад ч удахгүй бүх дэлхий биднийх гэх шинжтэй. Жаахан баяжаад ирсэн чинь омогтой болж гэнэ. Мөд олон улсууд нийлж хятадыг буцаагаад байранд нь тавинаа
ХЭХЭ 2020-07-20 66.181.188.171
ДАВАРСАН х***а НАР