Японы загасчдыг хил зөрчихгүй байхыг Хятад сануулав

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Японы загасчдыг хил зөрчихгүй байхыг Хятад сануулав

Японы загасчдыг хил зөрчихгүй байхыг Хятад сануулав

Японы загасчлалын завинууд энэ сар гарснаас хойш байнга усан хил зөрчих болсныг Хятадын талаас анхааруулжээ. Зүүн Хятадын тэнгис дэх хоёр орны булаалддаг маргаантай хэдэн арлын орчимд Японы завинууд загасчилсан нь Хятадын дургүйцлийг төрүүлсэн байна. Харин Японы талаас дипломат шугамаар мэдэгдэл хийж, Сенкаку арал нь  тус улсын эзэмшил учраас Хятадын анхааруулгыг хүлээн авахгүй хэмээжээ. Хятадаар Дяоюйдао нь хүн амьдардаггүй таван хэсэг арал, гурван хад юм.

Японы загасчлалын завинууд маргаантай арлын орчмоор тогтмол эргэлдэх болсон нь Зүүн Хятадын тэнгис дэх тус улсын ашиг сонирхлыг батжуулах оролдлого гэж ажиглагчид дүгнэжээ. Үүний зэрэгцээ Ишигаки мужийн албаныхан өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Сенкаку арлын өмнөд хэсэг дэх Тоноширо хэсгийн нэрийг Тоноширо Сенкаку хэмээн сольсон байна. Мэдээж үүнийг Хятадын талаас эсэргүүцсэн. Хятадын талаас ч маргаантай бүсэд өөрийн эзэмшлээ батжуулахаар хичээх болжээ.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж