Грект гацсан афган хэлмэрч аврал эрэв

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Грект гацсан афган хэлмэрч аврал эрэв

Грект гацсан афган хэлмэрч аврал эрэв

Амь насаа дэнчинд тавин Их Британийн армид хэлмэрчээр ажиллаж байсан Афганистаны иргэн Несар тусламж гуйж байна. Тэрбээр Грекийн арал дээрх дүрвэгсдийн хуаранд эхнэртэйгээ гацсан аж. 29 настай Несар зургаан сарын турш дэлхий дээрх хамгийн хүнд нөхцөлтэй дүрвэгсдийн хуаранд амь зуусныхаа дараа Их Британийн засгийн газарт хандан татаж авахыг хүсчээ. Несар нь Афганистанаас дүрвэхийнхээ өмнө 2009-2011 оны хооронд Их Британийн армид хэлмэрчээр ажиллажээ. Үүний дараа тэрбээр АНУ-ын армид дахин гурван жил хэлмэрч хийсэн байна. Гэвч тэрбээр Талибан бүлэглэлийн заналхийллээс зугтан эхнэрийнхээ хамт эх орноосоо дүрвэжээ. Их Британид хүрэх зорилготой эх орноосоо гарсан ч тэд Грекийн Мориа гэх хуаранд гацжээ. Тус дүрвэгсдийн хуаранд нийтдээ 19 мянган хүн маш хүнд нөхцөлд амьдарч байгаа аж. Тэнд гэрэл, цахилгаан байхгүй, 210 хүний дунд нэг бие засах газар, 630 хүний дунд нэг усанд орох шүршүүр байдаг гэнэ. Несар Грекийн засгийн газарт хандан орогнол хүссэн боловч татгалзсан хариу сонссон ба Афганистан руу буцаагдахад хүрчээ.

Несар хэлэхдээ “Би гэрээгээ дуусахаар Их Британийн цэргүүдтэй хамт явна гэж найдаж байсан. Учир нь намайг Афганистанд үлдвэл амь насанд минь аюултай гэдгийг тэд мэдэж байсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж