Барууны улсууд цагаан дуулгатнуудыг шалгаж үзээд үүсгэн байгуулагч нь тусламжийн мөнгөнөөс өөрийнхөө цалинг нэмэх, хуримдаа зарцуулах зэргээр хувьдаа завшиж байсныг илрүүлжээ.
Өнгөрсөн жил Истанбулд цонхоор унаж нас барахаасаа өмнө Цагаан дуулгын үүсгэн байгуулагч, Английн хөлсний цэрэг Жеймс Ле Месуриер Сирид засгийн газрын эсрэг Mayday ажиллагааг хуурамчаар зохион байгуулж, хөрөнгө босгосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм байна.
Нидерландын De Volkskrant сонинд дурдсан баримтаас үзвэл Ле Месуриер нягтлан бодогчид сайн дурын ажилд зарцуулна хэмээн 50 мянган ам.доллар авч, түүнийгээ Сирийн нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд зарцуулсан хэмээн худал мэдүүлжээ. Гэвч тэрээр дээрх мөнгийг өөрөө аваад зогсохгүй, өөртөө сар бүр 28 мянган ам.долларын нэмэлт цалин өгдөг байв. Мөн 2018 онд эхнэр, дипломатч асан Эмма Винбергтээ зээл олгож, Истанбулд тансаг хурим зохион байгуулж, тэр бүх зардлаа тусламжийн мөнгөнөөс гаргуулсан аж.
Барууны орнууд Цагаан дуулгад асар их мөнгө хандивладаг ч хэрэг дээрээ маш бага мөнгө зарцуулагддаг байсан аж. Тухайлбал, Нидерланд гэхэд 2014-2018 оны хооронд 127 сая ам. Доллар хандивласан хэмээн тайландаа дурдсан байна. Герман, Их Британи, Канад, Катар гэх мэт өөр бусад улсууд ч ижил хэмжээний хандив илгээдэг байсан гэнэ.
Туркийн засгийн газар Ле Месуриерийг амиа хорлосон хэмээн дүгнэсэн бөгөөд Mayday ажиллагааны санхүүгийн тайлан олдоогүйгээс ийнхүү шалгалтын ажил эхлүүлсэн аж. Гэвч энэ бүхэн Цагаан дуулгын санхүүжилтийг зогсоох хүчин зүйл болоогүй байна.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ