Б.Түвшинбат З.Энхзоригийг хожиж, хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат З.Энхзоригийг хожиж, хагас шигшээд үлдлээ

Боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр олон сонирхолтой тоглолтууд гарлаа. Тэр дундаа эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд шөвгийн наймд оноолт таараад байсан Б.Түвшинбат, З.Энхзориг нарын тулаан хамгийн их хүлээлт үүсгэлээ. Энэхүү тоглолтод "Ариг" банк, "Хүч" спорт хорооны ОУХМ Б.Түвшинбат гурван үеийн турш илүүрхсэн тоглолт хийж 3:0-ээр ялалт байгуулж медалийн болзол хангалаа.

Дэлхийн “Универсиад” наадмын хүрэл, 2010 оны Дэлхийн оюутны аварга, 2006 оны Дэлхийн оюутны аваргын хүрэл, ААШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат өнгөрсөн оны Азийн аваргад шөвгийн наймд үлдэж, ДАШТ-д оролцох эрхээ авсан. Улмаар 2015 оны 10 дугаар сард Катарын Доха  хотноо болсон ДАШТ-д оролцож, эхний тойрогтоо Дэлхийн аваргын хүрэл медальт, Чехийн боксчин Зденек Чладекийг 3:0-ээр илүүрхэж, шигшээ наймд үлдэх хариуцлагатай тулаанд тэрбээр Хятадын Лю Вейд 0:3 харьцаагаар ялагдал хүлээсэн юм.

ФОТО. Архив.

Эрэгтэй 69 кг:

Шөвгийн найм:

  • А.Бадар-Ууган – Б.Мөнх-Ирээдүй
  • А.Цэрэндорж – Отгон-Эрдэнэ  0:3
  • Б.Түвшинбат – З.Энхзориг – 3:0
  • Д.Давааням – Ганзам (техникийн илт давуу байдлаар)

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж