Хар арьстнуудын зэвсэгт бүлэглэл АНУ-д "жинхэнэ Ваканда" бүтээхийг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Хар арьстнуудын зэвсэгт бүлэглэл АНУ-д "жинхэнэ Ваканда" бүтээхийг зорьж байна

Хар арьстнуудын зэвсэгт бүлэглэл АНУ-д "жинхэнэ Ваканда" бүтээхийг зорьж байна

Сүүлийн үед NFAC нэртэй маск, зэвсэгтэй хар арьстнуудын бүлэглэл Жиоржиад жагсаал цуглаан зохион байгуулах болжээ. Тэд элдэв янзын хүчирхийллийг дэмжихээс гадна АНУ-аас салан тусгаарлаж, зөвхөн хар арьстнуудын улс байгуулах хэтийн зорилготой гэнэ.

NFAC гэдэг нь хөгийн эвсэл энээ тэрээ биш гэх утгатай үгсийн товчлол бөгөөд тэд долдугаар сарын 4-нд хийсэн жагсаалаасаа хойш цахим орчинд их алдартай болсон байна. Тус бүлэглэлийн гишүүд автомат, гар гэх мэт олон төрлийн буу барин ККК бүлэглэл үүссэн гэх Стоүн уул гэдэг газарт жагссан нь олны анхаарлыг татсан аж.

Гэхдээ тус бүлэглэл чухам хэзээ байгуулагдсан, хэдэн гишүүнтэй зэрэг нь нууц хэвээр байгаа юм. Харин бүлэглэлийг үүсгэн байгуулагч, удирдагч, их мастер Жэй буюу Жон Фицжералд Жонсон “Биднийг хүмүүс ихэнхдээ цагаан арьстнуудыг хөнөөхийг хүсдэг терорист бүлэглэл хэмээн андуурдаг. Тэгвэл бид огт тийм зорилготой биш.  Эсрэгээрээ тусламж хэрэгтэй болсон хар арьстнуудыг л хамгаалах чин эрмэлзэлтэй бүлэглэл. Африкт хэн ч хар арьст эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуусыг хамгаалахгүй байна. Бид энэ бүхний эсрэг, тэр дундаа цагдаа нарын хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, шударга бус шүүх тогтолцооны эсрэг тэмцэх болно. Бидний ихэнх нь яг над шиг хуучин цэрэг улс. Бид учраа мэдэхгүй хүүхдүүд биш, бид бол хариуцлагатай сонгогчид. Бид бол сайн үйлс бүтээгчид” хэмээн ярьжээ.

Тэрбээр зөвхөн хар арьстнуудыг хамгаалаад зогсохгүй, ирээдүйд хар арьстнууд АНУ-аас өрх тусгаарлах хэрэгтэй хэмээн боддог аж. Тиймдээ ч NFAC бүлэглэл олон улсын шүүхэд гомдол гаргахаар судалж байгаа гэнэ.

Үүнийхээ учрыг Жон “Шүүх бидэнд шударга хандаж, боолын наймаачдын бараа болон ирцгээсэн хар арьст хүмүүсийг АНУ-ын улс төрийн хоригдлууд хэмээн үзэх хэрэгтэй. Түүний дараа бид АНУ-аас хоёр зүйлийн нэгийг шаардана. Нэг нь бидэнд АНУ-аас газар нутаг таслан өгч, түүний дараа хар арьст хүмүүс тэр газрыг нь гэрээ болгон сууж, өөрсдийн засгийн газрыг цогцлоох хэрэгтэй” хэмээн ярьжээ. Түүний хэлж буй АНУ-аас тасалж авах нутаг нь Техас муж байж магадгүй хэмээн зарим эх сурвалжууд мэдээлсэн байна. Гэвч Жон өөрөө энэ тухай нарийн зүйл мэдэгдээгүй аж. Харин хоёр дахь сонголтыг хэтэрхий нэг талыг барьсан хэмээн мэргэжилтнүүд үзэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлахаас татгалзаж байгаа гэнэ. Тэрбээр хоёр дахь сонголтынхоо талаар “Нөгөө сонголт бол Африк руу нүүлгэн шилжүүлэх явдал юм. Хар арьст хүмүүс Африк нутагтаа очин өөрсдийн хувь заяаг шийдэж, өөрсдийн улсыг байгуулж, бусад орон шиг НҮБ-ын гишүүн орон болох хэрэгтэй. АНУ-д суугаа 45 сая хар арьстнууд бол бүтэн улсын хэмжээтэй хүмүүс. Тиймээс бид өөрсдийн гэсэн улстай болох цаг ирсэн. АНУ-д хятад хүнд ямар нэг зүйл тохиолдвол БНХАУ таатай хүлээж авахгүй. Англи хүнд зовлон учирвал хатан хаан дуугүй байхгүй. Харин хар арьст хүнд муу зүйл тохиолдвол биднийг гэх хэн ч байхгүй. Биднийг Африк гаралтай америкчүүд гэж тодорхойлдог. Тэгвэл яг аль Африк гэж? Африкт 55 улс бий. Хэрвээ бид өөрсдийн гэсэн улстай болоод, манай улсын иргэнд муу юм тохиолдвол бид НҮБ-д хандаж үг хэлэх эрхтэй болно” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ТэнэглэлТэнэглэл
33
ГайхмаарГайхмаар
23
ЗөвЗөв
22
ХахаХаха
10
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж